|

ЭРДЭНЭТ БАРИЛГА 2016” салбарын зөвлөгөөн, үзэсгэлэн, ур чадварынн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

saikhnaa 2016/04/07 856 0

ЭРДЭНЭТ БАРИЛГА 2016” салбарын зөвлөгөөн, үзэсгэлэн, ур чадварынн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

 

Орхон аймгийн Барилгын салбарын "Эрдэнэт барилга-2016” зөвлөгөөн 2016 оны 4 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газрын Харилцаа Геодези Зураг Зүйн Газар болон орон нутгийн төрийн байгууллагууд, төрийн бус байгууллага , мэргэжлийн холбоод, , Барилгын угсралт болон Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчид , зураг төслийн байгууллагууд, даатгалын байгууллагууд, МСҮТ зэрэг 10 гаруй байгууллагын 190 –ээд төлөөлөгчид оролцсон байна. Зөвлөгөөний үеээр барилгын салбарын үйлдвэрлэгчдын үзэсгэлэн нээгдэж, 29 ААНБ-ын материал, бүтээгдэхүүн тавигдлаа. Энэ нь Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын салбарынхны хамтын ажиллагаа сайжрах , бүтээгдэхүүнээ сурталчлах, хамтран ажиллах, бие биенээсээ суралцах таатай боломж бүрдэж байна.
    Мөн ажил мэргэжлийн ур чадварын тэмцээн "Хавтанцар наагч”, Өрөг угсрагч” төрлөөр зохион байгуулагдаж:
Хавтанцар наагч төрөлд:
I-р байрыг Орхон МСҮТ –н оюутан н. Амарсанаа
II-р байрыг М.Мөнхжаргал
III-р байрыг "РСЦ” ХХК О.Төртүвшин .
Өрөг угсрагч төрөлд:
I-р байрыг "Бат-Хэрэйд” ХХК Б. Мөнхбаяр
II-р байрыг Барилгын цэргийн 110-р ангийн Ц.Эрдэнэбаяр
III-р байрыг Барилгын цэргийн 110-р ангийн Б. Лхагва-Эрдэнэ нар эзэллээ.
Зөвлөгөөний үеэр Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 90-н жилийн ойг угтсан "Өндөр бүтээлийн аян” -ы тугийг Орхон аймаг хүлээн авлаа.
 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top