Аймгийн
мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн онд дундаас дээш эрсдэлтэй гэж
үнэлэгдсэн 16 барилгын объектод төлөвлөгөөт шалгалт хийсэн байна.Тус
шалгалтаар хэд хэдэн барилгад ноцтой зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг
арилгуулах хүрээнд 11 албан шаардлага хүргүүлж ажиллажээ.
Тодруулбал
энэхүү шалгалтаар Өнөр хорооллын шинээр баригдаж байгаа орон сууцны
барилга дээр зураг төсөлтэй холбоотой албан шаардлага өгсөн байна.
Мөн
7а хорооллын барилга дээр зураг төсөл дээр өөрчлөлт оруулсан, барилгын
өндөр буюу шалнаас тааз хүртэл хэмжээг төслийн хамгийн бага хэмжээгээр
төлөвлөсөн,ТОСК-ийн санхүүжилтээр баригдаж байгаа Очир ундраа компанийн
гүйцэтгэж байгаа барилга мөн зураг төсөл хангалттай биш, шалнаас тааз
хүртэлх хэмжээг барилгын норм дүрэмд заасан хамгийн бага хэмжээгээр буюу
2м50 см-ээр авсан байна.
Неман констракшн компанийн
захиалгаар баригдаж байгаа Дэнжийн 3 орон сууцны барилгын тухайд
угсрагдаж байгаа цонх стандартын шаардлага хангахгүй, ханын хийцлэл дээр
алдаа гарсан учраас улсын байцаагчийн акт тавигдаж зөрчлүүдийг арилгах
шаардлага тус тус өгсөн байна.
Аймгийн
хэмжээнд баригдаж байгаа төвлөрсөн орон сууцны барилгуудын чанар
аюулгүй байдал дээр хот байгуулалт барилга захиалагчийн албанаас тогтмол
хяналт хяналт тавьж ажиллах ёстой бол, тухайн барилгын үндсэн даац, бат
бөхийн байдалд нь мэргэжлийн хяналтын газар голчлон хяналт тавьдаг юм
байна.
Тухайлбал
мэргэжлийн хяналтын газар эрсдэлийн түвшнээс хамаарч шалгалт зохион
байгуулдаг бөгөөд бага эрсдэлтэй бол хяналт хийхгүй байх зарчмаар
ажилладаг гэдгийг хэллээ.