|

Хятадаас олдсон Алтан гэрэгийн тухай “Солонго” сэтгүүлд ингэж бичжээ

saikhnaa 2016/10/12 1479 0

Хятадаас олдсон Алтан гэрэгийн тухай “Солонго” сэтгүүлд ингэж бичжээ

 

Монгол хаадын хэрэглэдэг байсан Алтан гэрэг Өвөр монголын нутгаас олдсон. Энэхүү алтан гэрэгэ нь дэлхий дээрх цорын ганц алтан гэрэгэ хэмээн үнэлэгдэж байгаа юм. Уг гэрэгийн тухай Өвөр монголын "Солонго” сэтгүүлд ийм нэгэн нийтлэл гарч байсан ажээ.

"2006 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр, CCTV-10 сувгийн "Хайгуул нээлт” нэвтрүүлгээрээ "Богдын зарлигийн тэмдгийн нууцыг задруулах нь” хөтөлбөрийг 3 анги болгон дараалан нэвтрүүлэв. Үүний дараа 2009 оны дөрөвдүгээр сард 10-р сувгийн "Тооцох” гэсэн нэвтрүүлэгт "Солоны богдын алтан тэмдэг”-ийг дахин мэдээлэв. Мөн алтан тэмдгийг илрүүлсэн профессор н.Буянтыг олон удаа сурвалжлав. Ингэхдээ юунд энэ алтан тэмдэг хүмүүсийн анхаарлыг ингэж татаж, Буянт энэ тэмдэгтэй ямар холбоотой вэ? Энэ түүхийг өнгөрсөн зууны 60-аад оноос хүүрнэх ёстой.

60-аад онд, Улаан хотын Солон суурингийн Тоорын голын хөндийн жижиг гацаанд оршин сууж байсан Ли өвгөнийхөн байшин барих үеэрнэгэн алтан тэмдгийг олжээ. Энэ нь өргөнөөрөө 7.8 см, уртаараа ойролцоогоор 20 гаруй см шар өнгөтэй алтны нимгэн ялтас байв. Сайн зүлгэсний дараа, тэмдэгт хачин үсгийг тодорхой сийлсэн боловч, хэн ч уншиж чаддаггүй. Зарим хүн хэлэхдээ Чингис хааны үеийн алтан тэмдэг байж магад гэж хэлэв. Ли өвгөн тэмдгийг гэртээ аваачиж, шүүгээнд хийв.
40 жил ард орхигдож, Ли өвгөн ч ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Өвгөн нас барах үедээ хүү Ли Шяньгүнд хүлээлгэн өгч, энэ тэмдэг үе уламжлагдсан эрдэнэ болохоор сайхан хадгалж байгаарай хэмээн захижээ. Харин Ли Шяньгүн тэмдгийг гэрийнхээ ногооны зоорьт хадгалав. Ли өвгөн нас барсны дараа, Ли Шяньгүн нь бизнес эрхлээд их алдсан бөгөөд санаандгүй энэ тэмдгээ санажээ.

Үүгээр бага ч гэсэн мөнгө олж, гэр бүлийнхээ эдийн засгийн хүндрэлийг даван гарна гэж бодсон байна. Иймд тэрбээр найзаараа дамжуулж, Улаан хотын цуглуулагч Лю Жэньчүнийг эрж олов. Харин Лю Жэньчүнь тэмдэг дээрх бичгийг уншиж чадахгүй, түүний үнэ цэнийг магадлан тогтоож чадахгүй байсан учраас энэхүү тэмдгийг ер бусын болохыг гадарлажээ. Тэрээр хаш эдлэл цуглуулагч Жан Гүөлинийг эрж, хоёул дахин давтан шинжсэн боловч тэмдэг дээрх үсгийг танисангүй. Хоёул сүлжээгээр дамжуулж бүх Хятадын хэмжээнийн музейнүүдэд захидал илгээж, энэ тэмдгийн тухай мэдээллийг бүх Хятадын хэмжээнд эрж сурав. Олон газраас ирүүлсэн хариу мэдээлэлд бүх Хятадын хэмжээний музейд ийм төрлийн түүх соёлын дурсгалт зүйл алдагдсан хэрэг гараагүйг нотлов. Бүх Хятадын хэмжээний музей ирүүлсэн хариунд энэхүү тэмдэг дээрх үсгийг танихгүй хэдий ч, мэргэжилтнүүд энэ бол Юань улсын үеийн эд гэж үзэцгээж, их үнэ цэнэтэй гэсэн байна.

Лю Жэньчүнь, Ли Шяньгүн банкинд хандантөмөрлөгийн орцод шалгалт хийлгэхээр болов. Шалгалтын дүнд тэмдэг нь 350 гр жинтэй, алтны орц нь66 хувь, үлдсэн хэсэг нь мөнгө гэсэн байна. Энэхүү алт мөнгөөр хольж хийсэн тэмдгийг Лю Жэньчүнь энэ эд ёстой ер бусын үнэ цэнэтэй гэж үзжээ. Лю Жэньчүнь нар алтан тэмдгийн үнийг нотолж чадахгүйн улмаас оновчтой үнэ хэлж, арилжаа хийж чадсангүй. Харин тэрээр Ли Шяньгүнд"Энэхүү тэмдгийг сайхан хадгалж байгаарай, үнэ цэнийг тодорхой болгосны дараа болъё” гэж хэлжээ.

Олон талаас сурсны дараа Лю Жэньчүнь нэгэн хурлын үеэр гэрэл зургийг Хөх хотод авч ирэнФү Шань гэдэг хүнтэй уулзжээ. Фү Шань "Миний нэг багш ӨМИС-ийн(Өвөрмонголын их сургууль) номын санд ажилладаг бөгөөд ноён багш  эртний ном судрыг эмхэтгэн эрхэлсээр иржээ, энэ профессор мэдэж магадгүй” гэж хэлжээ.
2000 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ӨМИС-ийн номын санд ажиллаж байсан профессор Буянтыг эрж очив. Профессор Буянт тэмдгийг нарийн үзсэнээ, Юань улсын дөрвөлжин монгол бичгийн алтан тэмдэг болохыг тогтоож, төрийн нэгдүгээр зэрэглэлийн түүх соёлын дурсгалт зүйл болохыг хэлэв. Үсэгт "Мөнх тэнгэрийн хүчин дор, хааны нэр хутагтай болтугай, хэн үл бишрэх алдах, үхэх” гэсэн байна.Дөрвөлжин үсэг бол Юань улсын Хубилай хааны үед "Улсын багш” асан Лодойжалцангийн Пагвагийн зохиосон монгол шинэ бичиг, хүмүүс "Пагва монгол шинэ бичиг” гэх буюу дөрвөлжин үсэг гэдэг. Монгол Юань гүрний мөхлийн дагуу Пагва бичиг нь аажмаар хаягдаж, нэгэн зүйлийн "үхмэл бичиг” болсон ажгуу.

Профессор Буянт мөн энэ бичгийн нууцыг олжээ. Энэ бол нэгэн зүйлийн хачин үсэг, түүний дан үсгийн уншлага нь үсгийн утгыг тайлбарлаж чаддаггүй, Юань гүрний үед, хятад хүнээр Пагва бичгийн хааны зарлигийг уншуулж, хятад хүн уншиж чадахгүй боловч утгыг нь мэддэггүй, харин зарлигийг хүлээн авах монгол зэргийн жанжин сонсмогц ойлгодог, уг нь энэ алтан тэмдэг нь Хубилай хааны үед хааны зарлигийг уламжилдаг алтан гэрэгэ болох нь гарцаагүй юм байна.
Профессор Буянт ямар ч эргэлзээгүй алтан тэмдгийг ӨМИС-д үлдээхээр шийдэв.Тэрбээр ӨМИС-ийн холбогдох удирдлагатай уулзаж, 50 мянган юанийн үнээр энэхүү тэмдгийг авахаар шийдэв. Одоогоор уг алтан тэмдэг ӨМИС-ийн музейд хадгалагдаж байгаа бөгөөд 700 гаруй жил алдагдсаны дараа эцэстээ өөрийн гэртээ хүрч ирэв гэлтэй.

Энэхүү "Солоны богдын зарлигийн алтан тэмдэг”-ийг нээхээс өмнө, дэлхийн хэмжээнд Юань улсын Пагва бичигтэй8 тэмдэг олдсоны 2 нь мөнгөний алтан үсэгтэй урт тэмдэг, 2 нь төмрийн мөнгөн үсэгтэй дугариг тэмдэг, 2 нь дугариг зэс тэмдэг, 1 нь мөнгөний богдын зарлигийн тэмдэг ажээ.Профессор Буянтын нээсэн энэхүү алтан тэмдгийг анх Өвөр монголын Хянган аймгийн Хочин баруун гарын өмнөд хошууны Солон суурингаас илрүүлж, олон улсын эрдэмтэн мэргэжилтний ийм түүх соёлын дурсгалт зүйлийг илрүүлсэн газрын нэрээр нэрлэдэг жишигтэй болохоор, ӨМИС-ийн эрдэмтнүүд түүнийг "Солонгийн алтан тэмдэг” гэж нэрлэжээ.

Гэхдээ алтан тэмдгийн нууц үнэхээр бүрэн тайлагдсан уу? Адилхан нэг музейд хадгалж байгаа богдын зарлигийн мөнгөн тэмдгийг адилхан газарт "Харагчин тэмдэглэл 64-р” гэсэн үсэгтэй бөгөөд үсгийн тиг нь алтан тэмдэг дээрх "Жан тэмдэглэл 96-р” гэсэн бичээстэй бүрэн адилхан. "Дугаар” гэсэн үсэг нь хялбарчилсан үсэг, энэ чухам ямар учиртай бол? Энэ асуудал одоогоор тайлагдаагүй нууц хэвээр байсаар...” гэжээ.

Эх сурвалж: Өвөр монголын "Солонго” сэтгүүл 2009 оны 09 сар

Санал болгох

Сэтгэгдэл

top