|

МАН Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Нямдоржийг сойно

zulaa 2016/10/25 699 1

МАН Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Нямдоржийг сойно

 

Сонголтон дунд эргэлдсэн "улс төржилт” орон нутгийн сонгуулиар нэг юм завсарлага авав бололтой.  Гэхдээ  улс төрийн талбар дахь хамгийн том өрсөлдөөн буюу Ерөнхийлөгчийн сонгууль ирэх онд болно. Мэдээж хэрэг сонгуулийн гол өрсөлдөөн АН, МАН хоёрын дунд ширүүн явагдах нь ойлгомжтой. Ардчилсан намын хувьд тогоон дотроо бужигнаад толгой өнгийх завгүй байгаа бол МАН аль хэдийнээ Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхлэжээ. Баттай эх сурвалжийн мэдээллэж байгаагаар МАН УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг сойх магадлал өндөр байгаа аж. Нутаг нугаараа Монголын улс төрийн тодорхойлж, тохиролцдог Увсын фракц Ц.Нямдоржийгоо зүтгүүлэх талаар тохиролцсон бололтой. Үүгээр ч зогсохгүй сонгуулийн зардал шийдэх, мөрийн хөтөлбөр боловсруулах багаа нууцхан бүрдүүлж байгаа сурагтай. Хэрвээ Ц.Нямдорж Ерөнхийлөгч болчихвол 27 жилийн дараа Увс нутгаас дахин төрийн тэргүүн тодрох юм. Дуугарвал дуу нэг дугтарвал хүч нэг "Увс”-ынхан нэг хөдөлвөл ч  нэгнийгээ Ерөнхийлөгч болгочих хүч нөлөө ч бий л дээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top