2016 оны эхний 9 сарын байдлаар "Эрдэнэт" үйлдвэр ХХК үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж ажилласан ба улс болон орон нутгийн төсөвт нийт 149.9 тэрбум төгрөгийг төлжээ.
Хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тн цэвэр зэсийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2903,7 ам.доллароор бууруулж өнөөдрийн байдлаар 3953,6 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 3 жилд 259,5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийжээ.Дашрамд дурдахад зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан хэдий ч Эрдэнэт үйлдвэр 2013 оноос 2016 оны эхний 9 сар хүртэлх хугацаанд улс болон орон нутгийн төсөвт нийт 1,4 их наяд төгрөгийн татвар төлжээ.