|

Дональд Трампын ялалт манайд ашигтайгаар эргэв

saikhnaa 2016/11/15 639 0

Дональд Трампын ялалт манайд ашигтайгаар эргэв

 

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 9-нд болсон АНУ-ын сонгууль дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Түүний ялалтын дараах хоёр хоногт аж үйлдвэрийн голлох метал зэсийн үнэ 1000 ам.доллараар огцом өслөө.

 

Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өссөнөөр манай экспортын орлого нэмэгдэнэ. Төсөв дээр л гэхэд, хэрвээ зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 5000 ам.доллараас дээш гарвал өсөн нэмэгдэх рояалти татвар авдаг учиртай.

 Өчигдрийн байдлаар л гэхэд 3-4 хоногийн өмнө 5200 ам.доллар байсан зэсийн үнэ 6000 мянга орчим ам.долларт хүрээд байв.

1ab31pl4kslc9hlb7hqtscm8vv

Манайхыг тэжээж байгаа гол амин судал болсон зэс нь "Эрдэнэт”-д ашигтай. Харин Австрали улс нүүрсээ манай улсаас 60 дахин илүү үнээр зардаг. Харин коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 245.5 ам.доллар болсон байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн нэг жилийн дотор гурав дахин өсчээ.

Хэрэв манайх нүүрсээ үнэлж чадвал эдийн засгийн хямрал гээд байгаа энэ асуудал шийдэгдчих боломжтой.

Нүүрсний экспортоор дэлхийд Австрали, Индонези улс тэргүүлдэг. Эдгээр улс жилд 200 гаруй сая тонн нүүрс экспортолдог гэсэн үзүүлэлтээр тасархай тэргүүлж, ОХУ, АНУ, Колумби, ӨАБНУ тэдэнтэй айлсахаар зэхэж байна. Эдгээр орнууд газар нутгийн байрлалаасаа болоод хоорондоо ялгаатай үнээр экспор­толдогХамгийн өндөр үнээр өгдөг нь Австрали.

Тус улс өнгөрсөн онд гэхэд нүүрснээсээ 28.4 тэрбум ам.долларын орлого олжээ. Хэрэв манайх нүүрсээ үнэлж чадвал эдийн засгийн хямрал гээд байгаа энэ асуудал шийдэгдчих боломжтой.

Монголын хил дээр коксжих нүүрсний импортын дундаж ханш 34 ам.доллар байгаа нь он гарсаар бага зэрэг буурсан үзүүлэлт болж байна. Статистик мэдээллийг харвал оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс нийт 509.7 сая ам.долларын нүүрс экспортолжээ. Энэ нь үнийн дүнгээр жилийн өмнөхөөс 18 хувиар өссөн үзүүлэлт юм.

54m1om8eolitb9otmgc7hrbks1

 

Өөрөөр хэлбэл, гадныханаас гуйлга гуйхгүй хэмжээнд даруйхан оччихно.  БНХАУ гэхэд л Австралийн коксжих нүүрснээс илүү манайхыг авах илүү сонирхолтой байдаг. Учир нь манай экспортолж буй нүүрс  Австралийн коксжих  нүүрснээс илүү чанартай болох нь тогтоогдсон.

Олон улсын эрчим хүчний агентлагаас ойрын арван жилдээ нүүрсний үнэ буурахгүй гэсэн мэдэгдлийг хийжээ. Тэгэхээр манай улс нүүрсээ үнэлж чадвал ирэх дөрвөн жилдээ эдийн засгийн хямралаа сэргээх боломжтой гэж үзэж болох юм.

Эх сурвалж:24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top