|

Голландын DJ, хөгжмийн продюсер Sam Feldt Б.Шижирбаттай хамтран ажиллах санал тавьжээ

tonshuul 2016/11/21 844 0

 

Голландын DJ, хөгжмийн продюсер Sam Feldt Б.Шижирбаттай хамтран ажиллах санал тавьжээ

 

Mongolia's got talent 2016 шоуны хоёрдугаар улирлын ялагчийн төлөө өрсөлдөх шилдэг 8 оролцогчийн нэгээр тодорсон "Punk n rap" хамтлагийн гишүүн Б.Шижирбат буюу цахим ертөнцөд CanionShijirbatнэрээр алдаршаад байгаа билээ. График анимешныг, бүжигтэй хослуулсан түүний үзүүлбэрийг дэлхий даяар 16 сая орчим хүн үзэж, , 19 настай, Англи гаралтай Норвегийн алдарт DJ, продюсер Alan WalkerWOW, amazing show! хэмээн уулга алдан өөрийн цахим хуудсандаа хуваалцсан.

Гайхашрал үүгээр дуусалгүй Нидерландын Бокстел-оос гаралтай, 23 настай Голландын DJ, хөгжмийн продюсер Sammy Renders (Sam Feldtнь хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч Б.Шижирбатад хамтран ажиллах саналаа түүний албан ёсны хуудсаар дамжуулан тавьж, өөрийн и-мэйл хаягаа үлдээсэн байна.

Sam Feldt -ийн хувьд 2014 оноос "House Deep” чиглэлээр уран бүтээлээ туурвиж эхлэсэн бөгөөд 2015 онд гаргасан "Show me love" дуу нь Голландын топ 40 дууны #21-р
байр, UK сингл чартын #4-р байр, Белги улсын чартад #15-р байр, Billboard Hot Dance чартад #13-р байрт жагссан бол 2016 онд гаргасан Summer On You togеther дуу Голландын топ 40 дууны #4-р байр, 9 ба 10 сард Голландын радиогаар хамгийн их тоглогдсон дуугаар шалгарч Нидерландын "Платинум Авардс” хүртсэн. Billboard Chart-ийн зүгээс Sam Feldt-ийг "a modern house superstar" хэмээн тодорхойлсон байдаг.
Авьяаслаг уран бүтээлч Б.Шижирбатын хувьд одоогоор финалын шатны тоглолтондоо бэлтгээд тун завгүй байгаагаа өөрийн албан ёсны CanionShijirbat хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгэхлээр тус шоуны дараа Голландын залуу уран бүтээлч Sam Feldt -тэй хамтрах эсэх нь тодорхой болох буй за.
Ямар ч л байсан Mongol TV-ийн хамт олны хөдөлмөрөөр бүтээгдэж буй Mongolia's Got Talent - Авьяаслаг Монголчууд шоуны "Дэлхийд Гайхагдах Монгол Авьяас” хэмээх бэлгэдэлт уриа маань хэдхэн хормын дараа биелэлээ олоход тун ойрхон болсонд Монгол хүмүүн миний сэтгэл дэлгэрэх баяслыг мэдэрч байна.
Эргэн сануулахад Б.Шижирбатын хувьд тус шоуны туршид үзүүлбэрүүдээ гэгээн алсад одсон андынхаа дурсгалд, үгс бүхэн нь түүний төлөө цохилсон аав ээж нартаа зориулсан бол ялагчийн төлөө өрсөлдөх гайхалтай үзүүлбэрээ хэнд зориулах нь нууц хэвээр байгаа ч шүтэн бишрэгчид нь аль хэдийн таамаг дэвшүүлээд эхлэсэн байна...
Хүндэтгэсэн: Золжаргал Зэстэлэнги

Санал болгох

Сэтгэгдэл

top