|

НӨАТ: 100 саяын хоёр азтан тодорлоо

tonshuul 2016/11/21 1036 0

 

 

 

Е баримт сугалааны арваннэгдүгээр сарын буюу 17 дахь тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн сугалдаанд 2016 оны аравдугаар сарын 1-31-ний хоорон дахь НӨАТ-ын баримтууд хамрагдаж байгаа юм.   Эдгээр баримтыг 2016 оны арваннэгдүгээр сарын 19-ний 23:59 цагаас өмнө Е баримтад бүртгүүлсэн тохиолдолд сугалаанд оролцох хүчинтэйд тооцогдох ажээ.  

Өнөөдрийн сугалаанд нийт 6,092,914 баримт оролцож байгаагаас:   20 мянган төгрөгийн азтан 5,597,  100 мянган төгрөгийн азтан 637, 500 мянган төгрөгийн азтан 69, 20 сая төгрөгийн азтан 0, 100 сая төгрөгийн азтан 2 тодорлоо.  Дашрамд дурдахад, өмнөх тохирлуудад 100 сая төгрөгийн азтан хоёр тодорч байгаагүй юм байна.

Азын дугаар  4910 5548  

Супер шагналын дугаар  6024 6885  

Харин энэ удаад 300 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.  


Санал болгох

Сэтгэгдэл

top