|

Цасанд саатсан иргэдийн дуудлага ихэсч, ОБЕГ-аас анхааруулга өгч байна

zulaa 2016/11/21 968 0

Цасанд саатсан иргэдийн дуудлага ихэсч, ОБЕГ-аас анхааруулга өгч байна

 

Манай орны ихэнх нутгаар цас их орсон тул иргэдээс төөрсөн, цасанд автомашинтайгаа суусан, саатсан гэх дуудлага ихэсчээ. ОБЕГ болон орон нутгийн ОБХ-ийнхэн бэлэн байдалд ажиллаж байна. 


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Бор гүвээ багийн суугч иргэн Б.Билгүүнбаяр /18 настай, эрэгтэй/ үхэртээ яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2016.11.20 -ны өдрийн 18.55 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, 2016.11.20-ны өдрийн 19:30 цагт "Охинды” гэдэг газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуурын хажууд автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар /2016.11.20-ны өдрийн 16:00 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Тулгын 44-78 НАА улсын дугаартай "Примо” загварын автомашиныг татан гаргажээ. Мөн дүүргийн 11 дүгээр хороо, "Шавартын ам” гэдэг газар автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар /2016.11.20-ны өдрийн 20:27 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О.Гантулгын 25-05 УНТ улсын дугаартай "Митцубиши” загварын автомашин тус тус цасанд суусан байсныг татан гаргаж аюулгүй болгов. Ховд аймгийн Цэцэг сумын Баян-овоо багийн нутаг Цагаан эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашинууд бинзен дууссан, цас орсны улмаас Богосын даваа хаагдсан гэсэн мэдээг 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 11 цаг 40 минутанд Ховд аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. Хувиараа чулуу олборлож байсан дээрхи 60 иргэн Цэцэг сумын Баян-овоо багийн нутаг, Цагаан эрэг гэдэг газарт өөрсдийн байрлаж байсан газраа буцаж очсон байгаа гэж орон нутгаас мэдээллээ. Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн Улаагчийн даваа, Улаан хус багийн Хавцал гэдэг газруудад цасанд боогдсон зам давааг нээх, сумын төвд шатахуун, эм тариа хүргэх ажлаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, ЗХ-ний 340 дүгээр ангиас туулах чадвар сайтай 1 автомашин, "Рысжан” ХХК-ийн ЗИЛ-131 загварын автомашин, нийт 10 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2016.11.20-ны өдрийн 18:15 цагт

Санал болгох

Сэтгэгдэл

top