Vc, царай зvc, галбир, хех, хел, арьс, бегс гээд эмэгтэй хvний гоёлд орно. Энэ бvгд эмэгтэй хvнийг эмэгтэйлэг, сэтгэл татам, хайр булаам харагдуулна. Энэ нь байгалиас заяасан шинж тэмдэг.
Тийм байж байж эрэгтэй хvний анхаарлыг татаж, нехен vржих процесс явагдана. Аль сайхан бие галбир, зvc царай, эрvvл саруулаараа, хvчтэй чадалтай, эрvvл саруул эр хvний хайрыг татаж, vvний vндсэн дээр эрvvл саруул хvvхэд терvvлэх боломж бvрддэг байна. Энэ бол эволюшн буюу байгалийн шалгарал.
Хvн хегжеед ирэхээрээ хувцас бvтээж, мода vvcгэжээ. Энэ мода нь байгалийн шалгарлаа цаашид авч явах нэг гоё хэрэгсэл болсон байна.
Тэгэхгvй нэвсгэр хар даавуугаар биеэ дарчихаад байвал хэн хэн нь ч секси санагдахгvй, нехен vржихvй зогсонги байдалд орох аюулд тулгарна.
Иймээс модаар биеийн эмэгтэйлэг, гоё ганган, харц булаах хэсгvvдээ тодруулж егсен байна. Бас эр хvний.
Хегжилтэй зэрэгцээд хvн бас адгууслаг байдлаа хазаарлаж, шунал хvслээ удирдаж сурсан байна.
Шунал хvcлээ хазаарла, тэгэхгvй бол нийгэм ажиллахгvй гэж мэдээд хууль зохиосон байна.
Чулуун зэвсгийн vе шиг ямар ч хамаагvй чадалтай эрэгчин нь дуртай эмэгчинээ барьж аваад хvчиндэж болохгvй гэж хvн терелхтен ойлгосон байна.
Хvн бvр адгууслаг байдлаа хазаарлаж, дурласан хvнийхээ телее тэмцдэг болсноор хайр сэтгэлийн соёл vvcчээ.
Анх хувцас цаг агаарын хvйтнээс биеэ хамгаалах гэж vvсчээ. Дараа нь хувцсаараа бас бэлэг эрхтэн болон харуулахыг хvсэхгvй эрхтэнээ хаадаг, эсвэл зарим эрхтнээ бvvр илvv тодотгохын тулд хувцас емсдег болов.
Хэдэн жилийн емне Omar Borkan Al Gala гэдэг нэгэн залуу терж ессен улс Сауды Арабаасаа хеегдев. Яагаад гэвэл тэрээр хэтэрхий царайлаг сайхан терсен учраас, хэдийгээр толгой нvvрнээсээ бусад биеэ ихэвчлэн гаргадаггvй боловч, эмэгтэйчvvдийн харцыг ихэд булааж, садар самуун бодолд уруу татсан гэсэн шалтгаанаар тус улсын эрчvvд тvvнийг хеесен тул тэрээр терсен нутаг, аав ээжээ орхихоос еер аргагvй болсон байна.
Би хетеро болохоор надад нvцгэн яваа эрэгтэй хvний vc, зvc, арьс, булчин, шуу, хел, бегс гээд бvх юм нь таалагддаг. Би тэр таалагдсан эрээ барьж аваад еерийн хvccэнээр болгож болох уу?
Vгvй, би хvcэхгvй. Тэрэнд бас би таалагдаасай гэж хvснэ. Таалагдахын тулд бас нэлээн хичээнэ. Гэсэн ч vр дvнгvй бол хvлээн зевшеерехеес аргагvй.
Харин би, тэр эрээс илvv чадалтай, тvvнийг хvчээр еерийнхее хvccэнээр болгох чадалтай байсан бол яах уу? Тvvнийгээ ашиглах уу? Бас л vгvй.
Гэтэл эрэгтэй хvн яагаад хvч чадлаараа тvрээ барих ёстой гэж? Эсвэл магадгvй гэж?
Хvн бvр дор бvрнээ еерийн адгууслаг байдлаа хазаарлаж, хуульд захирагдаж, соёлтой байхуу аль эсвэл адгууслаг шинжээ зенгеер нь тавиад, миний адгууслаг авирыг хеделгехгvйн тулд бусад хvмvvc нуугд гэх vv?
Адгууслаг шинжээ хазаарлаж чадахгvй хvнд бусад хvмvvc бvтэн биеэ буркагаар далдлаад ч нэмэргvй, мен vv.