|

Эрдэнэтийн захирлаар мэргэшсэн хүн томилох санал гаргав

tonshuul 2016/11/23 564 0

Монголын зэс корпораци Эрдэнэт үйлдвэрийн захирлаар мэргэшсэн хүн томилохыг санал болголоо

 

Эрдэнэтийн захирлаар мэргэшсэн хүн томилох санал гаргав

 


Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг Монголын зэс корпорациас Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын дарга Ц.Ням-Осорт албан бичиг явуулж, гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад анхаарвал зохих асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. 

 

Тус үйлдвэрийн борлуулдаг бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасан, техник тоног төхөөрөмж хуучирч муудсан, технологийн томоохон шинэчлэл, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа энэ хүнд үед шинээр томилогдох захирал мэргэжлийн удирдлагаар хангах зайлшгүй шаардлагатай байна гэж үзжээ.

 

Компанийн тухай хууль болон олон улсын жишгээр хамтарсан үйлдвэрийн ТУЗ-ийг бага хувь эзэмшдэг тал нь удирдаж, гүйцэтгэх захирлын албыг нөгөө тал нь хашдаг. Гэтэл 51 хувийг эзэмшдэг Монголын төр ТУЗ-ийн удирдлагыг гартаа авч, гүйцэтгэх захиралд ч өөрсдийн хүнийг томилохоор зүтгэж байна. Энэ нь цаашдаа төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд буруу жишиг тогтох зохисгүй үзэгдэл юм.

 

Харин эрх баригчид Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн олонхийг бүрдүүлсэн тул олон улсын болон Монголынхоо хуулийг дээдэлж гүйцэтгэх захирлын асуудалд буулт хийнэ гэж хувийн хэвшлийнхэн найдаж байгаа аж. Тэд улстөрөөс ангид, нам эвслийн хараат бус бие даасан удирдлагаар үйлдвэрийг хангах нь нэн тэргүүний шаардлага болоод буйг онцолсон юм. Уул уурхай, боловсруулах салбарт арваас доошгүй жил ажилласан туршлагатай, энэ чиглэлээр мэргэшсэн магистр болон түүнээс дээш зэрэгтэй, олон улсын санхүүгийн зах зээлийн өргөн мэдлэгтэй, ял шийтгэл эдлээгүй, Эрдэнэт үйлдвэрт өмнө нь удирдах алба хашиж байгаагүй, аливаа бизнесийн харилцаанд ороогүй хүнийг гүйцэтгэх захирлаар томилох санал хүргүүлсэн юм.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Л.Ёндондорж

Санал болгох

Сэтгэгдэл

top