Өнгөрсөн долоо хоногт Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 7035-3511 утсанд ирсэн 43 мэдээллийн 24 нь орон сууцны халаалт, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой байна. Иймд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү Баян-Өндөр сумын удирдлагуудад үүрэг өгч аж ахуйн нэгжүүдийг цас цэвэрлэгээгээ эрчимжүүл гэлээ.
Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд БОЭТ-д цас, мөснөөс болж халтирч эрүүл мэндээрээ хохирсон хэд, хэдэн тохиолдол бүтгэгджээ. Иймд аж ахуйн нэгж, байгууллага өөрийн харьяа 50 метр орчмын талбайгаа цэвэрлэх хэрэгтэй гэлээ. Хэрэв цэвэрлээгүй бол холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох, тухайн газар иргэд унаж бэртсэн бол эмчилгээний зардлыг төлүүлэх шаардлагатай гэв. Мөн Нутгийн удирдлагын ордонд ажиллаж буй бүх албан хаагч ойр орчмын 50 метр газрын цасаа цэвэрлэхийг үүрэг болгосны дагуу ЗДТГ-ын 50 гаруй албан хаагч цас цэвэрлэлээ.
Мэдээллийн төв