Сонгууль мандтугай
Энэ жил хүүхэд хийвэл Сонгууль гэж нэр өгнөө. Бүх улс төрчдөө, эх оронтой нь базаад нэрлэчихэж байгаан. Шагжийн Сонгууль. Лаг сонсогдож байгаа биздээ. Үүн шиг лут нэр хаа байхав.
Мань сонгууль дөххөөр цөс хөөрөөд үхгээд байнаа. Орчин цагт муу эр сонгуульд хөөрдөг болсым шиг байна. Мань бачуураад байж ядаад байна. Үхсэн баас дэвшчихдэг ч байжуу ухааны юм бодогдоод.
Энэ хэдэн хоногуудад хүн байхаа болиод сонгогч, нэр дэвшигч гэж хуваагдаж байна. Сонгуулийн насанд хүрээгүй гаруудыг сонгогчийн хүүхэд гэж мэж нэрлийшдээ.
Хүнийг хүн гэж харахаа больсон байна. Шууд Сонгогч гэж харж эхэлж байна. Саяхан нэг хүн өнгөрсөн чинь "нэг сонгогч өнгөрлөө” гэх жишээний. Хөөрхий тэр талийгаач сонгогч аль намын сонгогч байсын болдоо гээл ургуулан бодож ч байх шиг. Дэвшиж байгаа нэг гар "уг нь надад санал өгөх сайн хүн байсын” гэж ярьжийнэлээ. Намайг сонгох хүмүүс эхнээсээ үхэж үрэгдээд эхэллээ яах вэ гээд лам хард очсон сураг байсан.
Манай төрийн далбаа сонгуулийн лоогоо юмуу хаашаа юм айн. Өөр мөөрөөр сэтгэлдээ. Монголын газрын зурган дээр зогсож могсоод баавартай авхуулахгүймаа эднуус. За донгосох яах уу. Аль 2012 оны сонгуулиар бичиж байсан "хөгшин бичлэгээ оруулая.
ХҮН Ч ТАЙВАН БААЛГАХГҮЙ, ЭНЭ СОНГУУЛЬ...
2012-06-22 14:07:59
Ёооё нээрээ. Байдалд ордог нь эхэлчихлээ. Өчигдөр орой сумын ойролцоо явж байтал хүндэрмээр санагдаад болдоггүй. Шартсан явсанг хэлэх үү, модны захад бүргэдийн суултаар гясалдаа шиг гашуун юм гаргаад тэнгэрлэг огшиж байтал хэдэн аятайхан хүүхнүүд яг араас инээлдээд гараад ирдэг байна ш дээ. Би шууд газар луу агшиж байгаа юм.
Уг нь, өвсний толгой өгзөг ирвэгнүүлээл, чивчийсэн улаан амьтан ямар кайфтай дүлжийсэн гэж санана. Хүүхнүүдийг гараад ирэх агшинд бөгс хүчтэй өндөсхийснөө буцаад суучихав. Хажуугаар зөрөхөд нь тэвдэхдээ гараараа шороон дээр юм хум зурлаа.
Нэг нь, өө Шагж л байна ш дээ, араасаа танигдхааргүйм байна ч гэх шиг. Нөгөөх нь арай улаан царайтай ч юмуу гэсэн чинь зарим нь очоод үзчихье дээ гэх юм. Бааж байгаа хүн дээр ирэх нь л дээ золигнууд чинь. Байдал бишдэж буйг мэдээд хаашдаа дүүрсэн ухааны юм бодоод толгойгоо өндийлгөснөө сайн байцгаана уу дүү нар гээд тавьчихсан.
- Сайн. Шагжаа наанаа юу хийж суугаан гэхээр нь өө ах нь ажлаа хийгээд л гэлээ. Тэд нар сонгуулийн материал тарааж байгаа бололтой ижил хувцсаар жигдэрчихэж. Чамд сурталчилгааны материал өгнөө гээд нэг нь бөөн цаас бариад шууд над руу зүглээд алхлаа даа.
Араасаа хамаг юмаа харуулчихсан байдаг. Босох гэхээр урд талаа харуулчих гээд ёстой ацын шалаа гэдэг чинь энэ байдгийн байна. Дүүрсэн хэрэг гээд босоод хаясан. Та арчилгүй босчихлоо ш дээ гэж аманцар шар нь айлгүйтэж байна. Энэ эгзэгтэй үед биеэ сайн барьж анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж өөрийгөө хүчлэнгээ
- Зүгээр, халуунд хатчихна гээд паржиганатал инээчихсэн. Хүүхнүүд хошуу амаа дарж инээлдээд л. Өөртөө итгэлтэйгээр босоод тараах материалаас нь авчихаад эргэсэн чинь урд нэг юм дүүжлэгдэхээд. Хартал шалаанк ил гарчихсан байдгийн. Үлдээгээд татчихаж л дээ зус гэж. Ёстой нүдний булай. Зааны туглын хоншоор шиг хөөрхөн бор юм урдаас унжиж байгаа юм. Эгдүүтэй гэж.
Зун ямар гаагаа өмсөх биш. Сандрахдаа шоортныхоо цахилгааныг таталгүй орхисны зайгаар өнөөх чинь могой шиг гулсаад гараад ирсэн байгаа юм даа.
Одоо өнгөрсөөн. Сумаар нэг яриа болно. Сурталчилгааны хэдэн хүүхнүүд үндсэн ажлаа мартаад намайг яриад явж байна гэжийш дээ. Хүний нүүр харах арга алга. Таарсан хүн болгон инээлдэж зөрөөд нээрээ гүэ мөн хэцүү байнаа. Миний паянд сонгууль хэсэг дарагдах янзтай.
Күэ нээрээ, энэ сонгууль хүн ч тайван баалгахгүй хэцүү юмаа.