|

"Ц.Нямдорж Эрдэнэтийн ажилчдыг шагнасныг эсэргүүцэв"

zulaa 2016/12/01 791 0

"Ц.Нямдорж Эрдэнэтийн ажилчдыг шагнасныг эсэргүүцэв"

 

Сүүлийн үед улстөрч болгоны амнаас Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэх холбоо үг гардаг болж, энэ тухай дуугарсан бүхэн догь болж харагддаг гэсэн ойлголт моодонд оржээ. Эдгээртэй холбоотой л бол юу ч хамаагүй ярьж байх эрмэлзлэл газар авсан байна. Тэгвэл "Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад үр дүнгийн шагнал өгснийг хүртэл УИХ-ын танхимд ярих боллоо.

 

Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үг хэлэхдээ "Эрдэнэт”-ийн ажилчдыг бүгдийг нь шагнасан тухай дурдаад, эдийн засгийн хямралын үед ажилчдаа бүсийг нь чангалж, хүчийг нь дайчлахын оронд мөнгөн шагнал өгч эрхлүүлээд сууж байгааг гайхснаа хэлсэн юм.

Эрдэнэт үйлдвэрийн цэвэрлэгчээс эхлээд цехийн дарга хүртэлх албан хаагчдаас болж Монгол Улсын эдийн засаг хямарсан гэж үү. Тэд ажилласныхаа хэрээр үр шимийг нь хүртэх эрхтэй. Бодлого тодорхойлогч байгууллагынхан шиг бие биенээ хэдэн арван саяар нь шагнасан биш, жирийн ажилчид, монголын нэг өрхөд сардаа ганц удаа цөөхөн хэдэн төгрөгийн шагнал өгчихөд тэгтлээ популизм хийх шаардлага байсан гэж үү.


Санал болгох

Сэтгэгдэл

top