Ямар ч агуу хайр дурлал энгийн нөхөрлөлөөс эхэлдэг гэдэгт маргах хүн байхгүй биз. Үерхэж,нөхөрлөж бие биендээ дассан хоёр үнэнч гал халуун хайраа бадраахад хичнээн амттай бол… Та үүнийг уншиж байгаа бол өөрийхөө тэр хайраа боддоо…
Нүдээ аниад дурсамжаа эргэн сана … Өөрийн эрхгүй инээж байна уу? Тэр үед таныг эргүүлж, хоргоож элдэв зүйлийг сэтгэж зөвхөн сэтгэлээрээ өөрт чинь таалагдах гэж ихийг хийсэн байгаа биз. Яг л хүүхэд шиг. Тиймээ ийм ариун нандин ,үнэ цэнэтэй хайрыг эмэгтэй та хүсдэг.
Эмэгтэй хүн бүр ийм жинхэнэ хайранд насан туршдаа өлгийдүүдэх гэж төрсөн тэнгэрийн дагинас. Учир нь гэвэл та эмэгтэй хүн юм.
Гэтэл сүүлийн үед энэ байдал үгүй болж байгаа. Энд нэг хос нийлж байхад тэнд салж л байдаг. Саллаа гээд л салчихдаг, нэг шөнийг хамтдаа өнгөрүүлээд л нийлчихдэг. Ийм харилцаа удаан үргэлжлэх үү? Энэ хайр уу? Бүсгүй минь. Ханиа зөв сонго. Өдөр хоногоо аргацаасан эр хүний худал үгэнд итгэн өөрийгөө хуурч ,зугаа цэнгэл хөөн, өнгө мөнгөнд шунасан амьдарлаар битгий амьдар.
Эмэгтэй хүн гэдэг хайранд бялууран, харцаараа энхрийлэн амьдрах ёстой байтал атаа хорслоор дүүрэн эд хөрөнгөнд умбан шумбахыг илүүд үзэж байгаа нь өрөвдмөөр. Мөнгөтэй л бол тэр залуугийн хөгшин, залуу ,хайртай ,хайргүй нь хамаагүй байдаг болж. Ээ Бүсгүйчүүд минь ямарч зүйлээр дутахааргүй сайхан амьдармаар байгаа бол өөрийн гараар бүтээ, хүч хөдөлмөрөөрөө тэр хүслээ гүйцээ. Эрийг царайчилж, мөнгөтэй явах залуу нас чинь цагийн эрхээр гундахын цагт өөрт чинь юу ч үлдээгүй гэдгээ мэдэж шаналахаасаа өмнө, хэзээ сүүлд хожимдож ухаархаасаа өмнө ,Яг одооноос сайхан залуу насаа салхинд битгий хийсгэ. Өөрийнхөө гараар гэрэлт ирээдүйгээ бүү бөхөө.
эх сурвалж: Miss.mn
Бичсэн:Намуунзаяа
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/100900.html