Орхон аймгийн ИТХ-ын хурлын хуралдаан 12 сарын 2 өдөр нутгийн удирдлагын ордонд 9.40 цагт 51, 5 хувьтай эхэлллээ. Энэ удаагийн хуралдаанаар үндсэн 4 асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай,Аймгийн 2017 оны төсөв батлах тухай, Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, 2017 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн тухай,Аймгийн ИТХ-ын 2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэх юм.
9цаг 50:
Аймгийн эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийнурьдчилсан гүйцэтгэл, 2017 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэнчиглэлийн төслийн илтгэлийг аймгийн засаг дарга Д.Батлут тавьлаа. 2016 ондаймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 81,97 хувийн хэрэгжилттэйбайгааг илтгэлд дурьдлаа. 2017 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэхүндсэн чиглэлийн төслийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд нийт 30 гаруй газраас40 орчим тэрбум төгрөгийн 450 төсөл арга хэмжээний санал ирсэн байна. Тухайлбалаймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс ирсэн саналын 65 орчим хувь нь - Цэцэрлэгсургуулийн барилга барих, засварлах - Авто зам, гэр хорооллын гудамж хоорондынзам болон үерийн далан сайжруулах, - Амралт чөлөөт цагийн талбай байгуулах - Оронсууцны байруудын дээвэр засвар - Гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах- Жаргалант сумын орон сууцны байруудын фасад будах - Эрүүл мэндийнбайгууллагын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулж шинэчлэл хийх гэсэн саналуудиржээ. 2017 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төсөвболовсруулахад 1тэрбум төгрөг, барилга байгууламж их засварт нийт 80 ажил,тоног төхөөрөмж 20 төрлийн зардалд 980,000 төгрөг, орон нутгийн хөгжлийнсангийн хөрөнгө оруулалтаар 3 төрлийн үйл ажиллагаанд 2,766,427 төгрөг, замынсангийн хөрөнгөөр 7 төрлийн үйл ажиллагаанд 353,527,898 мянган төгрөгтөлөвлөжээ.Түүнчлэн энэ удаагийн үндсэн чиглэлд хүнээ дээдэлсэн, иргэдийн ажлынбайрыг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах чиглэлд олон төрөлтарга хэмжээг тусгасан байна. Илтгэлийн дараа төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ.
Санал Д.Батбилэг АИТХ-ын төлөөлөгч: Сургууль цэцэрлэгийн барилгуудыгзориулалтаар нь ашиглах хэрэгтэй байна. Үүнийг 2017 оны үндсэн чиглэлд тусгажүе шаттайгаар хэрэгжүүлэх
Д.Эрдэнэбат АИТХ-ын төлөөлөгч: Татвар хураалтыгнэмэгдүүлж орлого нэмэгдүүлэх байдлаар ажиллах шаардлагатай байнан.Бүүвэйбаатар АИТХ-ын төлөөлөгч: Эко хорооллын асуудлыг яаралтай шийдвэрлэхажлын хэсэг байгуулж ажиллах хэрэгтэй байна
П.Пүрэвлхагва АИТХ-ын дарга: Эдийнзасгийн хүндрэлийг давах арга хэмжээ гэсэн заалт оруулах хэрэгтэй байна. Эко хорооллын талаар баримтлах бодлогыг гаргах, орон нутгийн өмчийн талаарбаримтлах бодлогыг боловсруулах, Жаргалант сумын сургуулийн урлагийн залзасварын ажлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн саналыг илэрхийллээ.
Д.Дашравдан:Манай аймаг аялал жуулчлалын дамжин өнгөрөх бүс нутаг гэж явдаг. Бид хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Нэгдүгээрт шөнийн цагаар ажилладаг дэлгүүралга, сар бүрийн 15 болоод мягмар гарагт архи согтууруулах ундаа үйлчилдэггүй.Энэ нь бизнесийг хаан боогдуулж байна. Хаан боогдуулдаг байдлаар больмоор байна