|

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүлийг ХЭН, ХЭН ЭЗЭМШДЭГ ВЭ?

tonshuul 2016/12/09 1012 0

 Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүлийг ХЭН, ХЭН ЭЗЭМШДЭГ ВЭ?

Монголын хэвлэл мэдээллийг хэн эзэмшиж буйг олж мэдэх амар биш. Эзэмшлийн ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг. (Эрх зүйн орчны үнэлгээг үзнэ үү)

Ямар ч байсан хэвлэл мэдээллийн жижиг зах зээлд буюу гурван сая хүн амд 500 гаруй мэдээллийн хэрэгсэл оногдож буй нь багтаамжаасаа хол хэтэрсэн үзүүлэлт юм. Үүнийг хэвлэл мэдээллийн зах зээлд санхүүгийн ашгийн үүднээс бус, өөр ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хөрөнгө оруулж байна хэмээн тайлбарлаж болох юм. (Эдийн засагзах зээл, хэвлэл мэдээллийн болон улс төрийн орчны тухай хэсгүүдийг үзнэ үү)

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн судалгаанд хамрагдсан 39 хэвлэл мэдээллийн хэрэгслээс 29-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч улс төрийн ямар нэгэн хамааралтай байна.  (Улс төрийн орчин, шалгуур 6, 8, Улс төрчид, тэдний нөхөд хэсгийг үзнэ үү)

Г.Батхүү

Гаваагийн Батхүү 1960 онд Өвөрхангай аймагт төрсөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй. УИХ- гишүүн, УИХ-ын дэд дарга, Зам Тээвэр, Аялал жуулчлалын сайдын албыг хашиж байсан. АН-ны гишүүн (http://vip76.mn/u/88?page=history). Шунхлай группийн ТУЗ-ийн дарга. АТГ-аас гаргадаг Төрийн өндөр албан хаагчдын 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт Г.Батхүү нь "Медиа групп”, Шунхлай групп, Монгол моторс групп, Шунхлай агро ХХК, АПУ трейдинг ХХК, Жи Эс Би ресурс ХХК, Шунхлай майнинг XXК, Пауэр юнит ХХК, Импортант Сольюшн XXК-ийн 51 хувь зэрэг нийт 24 групп, компанийн 50 болон түүнээс доош хувиудыг эзэмшдэг гэж мэдүүлжээ.

П.Батсайхан

"Медиа групп”-ийн 50 хувийг УИХ-ын гишүүн асан Л.Батхүү, 50 хувийг түүний дүү П.Батсайхан эзэмшдэг. Мөн Медиа группийн охин компаниуд Эн Ти Ви броадкастинг ХХК, Паблик медиа ХХК, И Зэт Эф Эм ХХК, Монзах ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг. (http://apu.mn/%D1%82%D1%83%D0%B7/)

Архи, спирт, пиво, ус, ундаа, жүүс, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад худалдаа, хүнсний барааны бөөний болон жижиглэн худалдаа эрхлэх, зоогийн газар, баарны үйлчилгээ эрхэлдэг үндэсний томоохон үйлдвэр болох АПУ ХК -ийн ТУЗ-ийн дарга (http://apu.mn/%D0%B0%D0%BF%D1%83-%D1%82%D0%B0%D0%BD% D0%B8%D0%BB%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0/)

Ч.Даваабаяр

Масс агентлагийн эзэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч. Даваабаяр нь бизнес эрхлэгч бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн бизнесмэнүүдийн нэг. Тэрээр 2014 оноос Баялаг бүтээгчдийн холбоог байгуулж, одоогоор УЗ-ийн даргаар ажилладаг. Тус холбоо нь Монголын өнцөг булан бүрт байгаа баялаг бүтээгчдийг нэгтгэх, дэмжих, мэдээлэл туршлага солилцоход туслах зорилготой үндэсний томоохон сүлжээний нэг. Тэрээр хэвлэл мэдээллийн салбараас гадна нийтийн хоол, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулалт хийсэн.

Ч.Даваабаяр нь 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Өвөрхангай аймгийн 20 дугаар тойрогт нэр дэвшихээр сонгогдсон боловч 6 дугаар сарын 02-нд АН-ын гишүүнчлэл болон сонгуульт ажлаасаа татгалзсан. (http://www.news.mn/r/304863?device=desktop) Түүнийг УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдын ойрын хүн хэмээн үздэг. Тэрээр 2012-2013 онд МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сард тус ТВ-ийн 150 гаруй ажилтан албан хаагчдын гарын үсэг бүхий "сонирхлын зөрчилтэй” гэсэн өргөх бичгийн дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр чөлөөлөгдсөн (http://tsagtur.mn/) Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн УЗ-ийн гишүүн, ӨВ аймгийн Зүүнбаян-Улаан сумын Нутгийн зөвлөлийн дарга.

Л.Чинбат

Л.Чинбат Монгол телевизийн ерөнхий захирал, "Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ны УЗ-ийн гишүүн, Гацуурт компанийн ерөнхий захирал. 1962 онд Говь-Алтай аймагт төрсөн. Геологич мэргэжилтэй. 1996 онд алтны олборлолт явуулдаг "Гурван гол” ХК-ийг хэсэг найзуудын хамт үүсгэн байгуулж хувьцаа эзэмшиж байгаад 1998 оноос бие дааж "Гацуурт” ХХК үүсгэн байгуулж өөрийн бизнесээ эхлүүлсэн түүхтэй. Аль нэгэн улс төрийн намын харьяалалгүй.

Түүний охин Ч.Номин1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер, 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн Захиралаар ажиллаж байна. Тэрээр улс төрийн ямар нэгэн хамааралгүй. Сүүлийн гурван жилийн турш телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийж, энэ үйл явцдаа бусад телевизүүдийг уриалдаг. "Оюуны өмчийг дээдлэгч” гэсэн уриатай. Улс төр, нийгэм эдийн засаг, танин мэдэхүй, соёл урлаг, спорт, энтертаймент гэх мэт олон талын контент бэлтгэн үзэгчдэд түгээдэг. 2015 онд монголд анх удаа "Авьяаслаг Монголчууд 2015” дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан.

Мөн Э.Лхагва (See M-3055) мэдээллийн хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэхийн төлөө тууштай ажилладаг болохоо мэдэгдсэн. Тус суваг нь мэдээллийн хөтөлбөрийнхөө эхэнд "Төлбөргүй, хаалтын гэрээгүй, хараат бус сэтгүүл зүйн хөтөлбөрийг үзүүлж байна” хэмээн зарладаг.

Ч.Номин мөн "Тэрэлж” таван одтой зочид буудлын захиралын албыг хашдаг. "Гацуурт” компанийн ирээдүйн удирдагч хэмээдэг. 2015 онд Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн даргаар сонгогдсон (http://www.mediacouncil.mn/ page/2675.shtml?sel=5000&subsel=5007) Аль нэгэн улс төрийн намын харьяалалгүй. Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ нь Монгол телевизийн Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал, Монголын Телевизүүдийн Холбооны ТУЗ-ын дарга.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүлийг ХЭН, ХЭН ЭЗЭМШДЭГ ВЭ?

Б.Нандинтүшиг

Монгол Ньюс Группын Ерөнхий захирал Б.Нандинтүшиг нь 1981 онд төрсөн. Сингапурт Newcastle University-ийг Сэтгүүл зүй, PR мэргэжлээр төгссөн. Аль нэг улс төрийн намын харьяалалгүй. "Балдорж сан”-гийн тэргүүн. Тэрээр ааваасаа Монгол Ньюс Группыг өвлөж авсан бөгөөд улс төрийн шууд сонирхол ажиглагддагүй.

Б.Ганболд

Үндэсний шуудан ТББ-г үүсгэн байгуулагч буюу эзэн нь сэтгүүлч Б.Ганболд. Б.Ганболд нь тус сонины үүсгэн байгуулагч, ТУЗ даргаас гадна "Монголын үнэн” сонины (M-3012) эрхлэгчийн алба хашдаг. "Өдөр тутмын сонины холбоо”-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Мөн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн байсан. Тэрээр 1990-ээд онд "Үнэн” сонин болон тус сонины дэргэдэх "Бодлын солбицол” сонины эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай. Шинэ эзэмшигч Д.Хишигжаргал нь бизнесмэн бөгөөд улс төрийн хүрээнд танилын хүрээ өргөн, нөлөө бүхий гэж ажиглагчид үздэг.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүлийг ХЭН, ХЭН ЭЗЭМШДЭГ ВЭ?

Д.Бат-Эрдэнэ

Д.Бат-Эрдэнэ 2004-2008, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2012-2014 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байв. Ардчилсан намын гишүүн. Тэрээр улс төр судлаач, философич мэргэжилтэй. Д.Бат-Эрдэнэ нь хэвлэл мэдээллийн салбарт Үндэсний мэдээ сонин, Эх орон телевизийг эзэмшдэг. Бизнесийн дараах салбарт хөрөнгө оруулсан байдаг. Үүнд: Ажнай корпораци ХХК, Таван толгой ХК, Инвест Капитал ХК, МЭК /00276 Хонгконг хөрөнгийн бирж/ , ВВУ /01733 Хонгконг хөрөнгийн бирж, ММС /975 Хонгконг ХК, Капитрон банк ХХК /2015 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг/. "Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга, "Тэмээ хамгаалах сан”-гийн ерөнхийлөгч, Монголын морин спорт уяачдын холбооны хүндэт ерөнхийлөгч, "Вундеркинд” сангийн ерөнхийлөгч, Монголын хүүхдийн мэс заслын эмч нарын холбооны ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажилтай.

Л.Балхжав

Ерөнхий захирал Лхагвадоржийн Балхжав, 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Кино телевизийн найруулагч мэргэжилтэй. Найруулагч, хөгжмийн зохиолч, 1996 оноос "UBS” телевизийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа. (http://gaviyat.dms.mn/3106.html)

1988-1990 онд Монгол телевизийн соёл урлаг, хөгжмийн редакцид найруулагч, 1990-1994 онд "Телекино” үйлдвэр, "Улаанбаатар” телевизэд найруулагч, дэд захирал, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан.

2007 онд UBS телевизийг менежментийн хувьчлалаар хувьчилж авсан. Үе үеийн нийслэлийн удирдлагуудтай ойр ажилладаг гэсэн таамаглал бий. Бусад хувьцаа эзэмшигчидтэй хамтран ажилладаг.

Б.Ганчимэг

Сэтгүүлч Б.Ганчимэг: Тэрээр 2016 оны 10 дугаар сард тус агентлагийн даргаар томилогдсон. 1996 оноос төрийн төв хэвлэл болох "Ардын эрх” сонинд ажиллаж хэвлэл мэдээллийн салбар дахь ажлын гараагаа эхэлсэн. Улмаар "Өдрийн сонин”, "Үндэсний шуудан” зэрэг өдөр тутмын томоохон сонинуудад ажиллаж байгаад 2014 онд "Опен доор” сониныг үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажиллаж ирсэн. Хэвлэл мэдээллийн салбарт амжилттай ажилласан тул "Алтан гадас”, "Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн” хэмээх шагналаар шагнагдсан. Ярилцлага, тойм зэрэг сэтгүүлзүйн бүтээлүүдээрээ олон нийтэд үнэлэгддэг. Сэтгүүлчдийн дунд томоохон байр суурь эзэлдэг, нөлөө бүхий сэтгүүлч юм.

С.Гантогоо

С.Гантогоо. Ардын эрх, Өдрийн сонин, Өдрийн шуудан зэрэг өдөр тутмын сонинуудад ажиллаж байсан. Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч асан, Сэтгүүлч эмэгтэйчүүдийн "Diamond Press” клубийн ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажилтай. Намын харъяалал тодорхойгүй. АН-ын лидерүүдийн нэг УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг тус сонинд хөрөнгө оруулдаг гэсэн мэдээлэл бий ч батлагдаагүй.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүлийг ХЭН, ХЭН ЭЗЭМШДЭГ ВЭ?

Д.Баясгалан

Монгол Масс Медиа группийн эзэмшигч Данзандоржийн Баясгалан, 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Геологич, инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. "Голомт” банкны ТУЗ-ийн дарга. Бодь группын ТУЗ-ийн дарга (1993-1996), Голомт банкны Ерөнхий захирал (1996-2007), Бодь группийн ТУЗ-ийн дарга (2007- 2016)-ын албыг хашиж байсан.

Лу.Болд, Д.Баясгалан нар 1990 оны ардчилсан хувьсгалын үед "Оюутны холбоо”-ны найзууд байсан. Нийгмийн тогтолцоог өөрчлөх энэ үйл явцад тэд хамт оролцож байсан. 1990 оны гуравдугаар сарын 4-нд ардчилсан хүчний нэгдсэн жагсаал, цуглаанаас шаардах бичгийг тухайн үеийн засгийн газарт өгөхөд Д.Баясгалан гардуулж өгч байв. (http://www.news.mn/r/170781)

Д.Баясгалан 2014 онд "Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа: Би "Голомт”-ын хувьцаанаас гадна магадгүй Монголын хамгийн том хэвлэл мэдээллийн группыг эзэмшиж байгаа байх. Өнгөрсөн жилийн маргаан, хөрөнгө хуваах явцад хэвлэл, мэдээллийн компани маань надад үлдсэн юм” гэж ярьжээ. (http://www.news.mn/r/170781)

"Монгол Масс Медиа” ХХК-ний Гүйцэтгэх захирал Амартүвшингийн Амундра, 2009 онд "Бодь интернэшнл” ХХК-д медиа групп байгуулах төслийг удирдагчаар ажилласан бөгөөд 2010 оноос "Монгол Масс Медиа” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

С.Болдхэт

Наран группийн ТУЗ-ийн дарга Сэрээтэрийн Болдхэт, 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Олон улсын харилцааны мэргэжилтэй. Япон дахь БНМАУ-ын Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн атташе, Гадаад хэргийн яам-д төлөөлөгч, "Монгол импекс” гадаад худалдааны холбоо, "Монгол экспорт” гадаад худалдааны холбооны захирал, Монгол-Сингапурын консул, худалдааны төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүнд сонгогдон ажилласан. АН-ын гишүүн. 2000 оноос хойш улс төрийн ямар нэгэн албан тушаал хашаагүй.

С.Баярмөнх

Сэрүүлэг Констракшн ХХК нь ТВ8 телевизээс гадна хэд хэдэн бизнестэй. TV8 телевизийг эзэмшигч Сэрүүлэг Констракшн ХХК-ийн эзэмшигч нь Сэнгээгийн Баярмөнх. ЗХУ-ын Украйны Львовын Цэрэг улстөрийн дээд сургуулийг цэргийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Бүх цэргийн төв хэвлэл "Улаан-Од” сонинд сэтгүүлч хийж байгаад 1993 оноос хувийн бизнесээ эхлүүлсэн. МАН-ын гишүүн. Дэслэгч цолтой. МАН-ын бага хурлын гишүүн, ГХЯ-ны дипломат үйлчилгээний газрын даргын албыг хашиж байсан.

С.Баярмөнх 2013 онд Өглөөний сонинд өгсөн ярилцлагадаа "Монгол Улсын тухайд 1997 онд л анхны хувьчлал явагдаж байлаа… Яг тэр үед гуравдугаар хороололд "Номин”-гийн Ш.Баярсайхан манай нэг найз бид гурав 310 сая төгрөгөөр обьект худалдан авч байлаа. 1997 оны 310 сая төгрөг гэдэг чинь их мөнгө байлаа…Хорооллын тэр дэлгүүр бол миний гаргасан мөнгийг жил хагасын дотор л буцаагаад өгч байсан. Тэр үеэс хойш газар авч барилгын бизнес хийж эхэлсэн. Анхны байшин маань хотын төвд таван давхар баригдаж байлаа. Түүний дараа 13 дугаар хороололд бас нэг байшин барьсан. Хэвлэлийн буянаар үүнээс гадна хэд хэдэн объект байгаа. Ер нь барилгын бизнесээ хаяхгүй гэж бодож байгаа… "Оранж плаза” Подвальтайгаа 10 давхар энэ обьект миний эзэмшлийнх ээ… Би бол сэтгүүлч мэргэжилтэй хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн л дээ. Бусад телевизийн эздийн тухайд маш их мөнгөтэй улстөрч, бизнесменүүд байдаг л даа” хэмээн ярьжээ.(http://sonin.mn/news/easy-page/21598)

Д.Сарангэрэл

Даваажанцангийн Сарангэрэл, Гэгээн далай группийн ерөнхий захирал. МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн. Д.Сарангэрэл нь 2012 онд "Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа "Тэртээ тэргүй энэ телевиз Д.Сарангэрэл гэдэг автортай учраас хүссэн хүсээгүй надтай нааж ойлгох нь тодорхой. Би үнэнээ л хэлье. Ардын намд бусад намд үйлчилдэгээс арван хувийн илүү үйлчилдэг юм бий. Үүнийг би нуухгүй… Намын аппаратад ороод хоёр жил болсон болохоос бус энэ намыг би 20 гаруй жил дэмжсэн. Монгол Ардын намыг сэтгүүл зүйн ажлаараа дэмжихийн дээдээр дэмждэг байсан. Ийм байхад дөнгөж намд элссэн, 2-3 жил болсон нь битгий хэл намд 15-16 жил болж байгаа… Би сургууль төгсч ирснээсээ хойш 20 гаруй жил энэ намтай холбоотой явж ирсэн” хэмээн ярьжээ.(https://www.news.mn/content/print/122703),

1962 онд төрсөн. Фото зурагчин, сэтгүүлч мэргэжилтэй. MҮОНТ-д сурвалжлагч-редактор, ахлах редактор, хариуцлагатай редактор, MҮОНТ-ийн "ММ” агентлагийн ерөнхий редактор, Нийгэм, эдийн засгийн редакцид редактор, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн даргын алба хашиж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн. 2016 онд УИХ-ийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан.

Эх сурвалж: http://mongolia.mom-rsf.org/

Санал болгох

Сэтгэгдэл

top