|

Д.Амарбаясгалан: 21 аймагт байгаа намын байгууллагуудыг сэрээнэ

saikhnaa 2016/12/12 804 0

Тусгаар тогтнолын ордонд яг МАН-ын VII бага хурал болж байна. Энэ удаагийн хурлаар намын ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо хийгдэх мэдээлэл бий. Эх сурвалжийн хэлж буйгаар МАН-ын генсекийн суудалд Б.Амарсанаа, Д.Амарбаясгалан, Н.Төмөрхүү, Ч.Ганхуяг нарын хүмүүс яригдаж байгаа.

 

Хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалангаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажил хийх эсэхийг тодрууллаа.

Тэрбээр "Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоод, цаашид ажиллах ажил тодорхой байгаа. МАН-ын өрсөлдөх чадвар, ирээдүйн бодлого дээр суурилсан улс төрийн үйл ажиллагааг явуулдаг.  Улс төрийн намууд улс төр хийхээс гадна бодлогын судалгаан дээр суурилж улс орны эдийн засаг, нийгмийн байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгсөн, хэрэгжиж болохуйц мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн, өрсөлдөх чадвартай байх ёстой гэж үздэг.

Энэ чиглэлээр ажиллана. Түүнчлэн 21 аймаг, 330 гаруй суманд байгаа намын байгууллагын үйл ажиллагааг сэргээх чиглэлд илүү анхаарал хандуулна. Учир нь, нийслэл, аймаг, сумдын түвшинд намын үйл ажиллагаа сулрах хандлага байдаг. Үүнийг өөрчилж илүү идэвхтэй, хүчтэй улс төрийн хүчин байх чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана гэж бодож байна” хэмээлээ.

Эх сурвалж: MMINFO.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top