|

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд биш намын даргын сонгуульд өрсөлдөх нь зүйтэй гэв

saikhnaa 2016/12/17 732 0

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд биш намын даргын сонгуульд өрсөлдөх нь зүйтэй гэв

 

Ардчилсан намын зарим гишүүн Н.Алтанхуягийг намын дарга болох ёстой гэж байр сууриа илэрхийлжээ.

Түүнийг Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд намаа ялуулж байсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд биш намын даргын сонгуульд өрсөлдөх нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна.

 Тухайлбал, БЗД-ийн АН-ын гишүүн М.Энхбаяр "Шуудхан хэлэхэд өнөөдрийн нэр дэвшигчдээс дараачийн сонгуульд намаа хөтөлж орох лидерийг олж харсангүй. Тиймээс байнга шинийг сэдэж, эх орондоо шинэчлэлийн салхи оруулж байдаг, олонхид зөвшөөрөгдсөн хүнээ гаргаж ирээсэй гэж жирийн гишүүний хувьд үзэж байгаа” гэдэг байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлж, намын удирдлагад нэрээ дэвшүүлнэ үү хэмээн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр өгүүлжээ.

Эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top