|

Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй хэвээр байна

saikhnaa 2016/11/02 882 0

Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй хэвээр байна

 

УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдаж, парламентад  9 суудалтай болсон билээ. Үүний дараа тус намын ҮЗХ хэд хэдэн удаа зарлагдсан ч өнөөдрийг хүртэл болоогүй тул АН албан ёсны даргагүй хэвээр байна.
 
Тус намын даргын албан тушаалд өрсөлдөнө гэдгээ Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Л.Гантөмөр нар албан ёсоор зарлаад буй. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас хэн нэр дэвших вэ? гэдэг яриа  тус намын гишүүдийн дунд идэвхтэй өрнөж байна. АН-ын голлох лидерүүдээс З.Энхболд, Х.Баттулга нар ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, хамгийн гол нь намын гишүүдээсээ дэмжлэг авах магадлал маш бага болжээ.
 
Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөхөөр зэхэн, бичил хэмжээний судалгаа, сурталчилгааны баг хүртэл эмхлэн байгуулж, ажиллуулж эхэлсэн байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мөн Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа бөгөөд түүний харьяалагддаг МҮДН фракц ч дэмжиж буй гэнэ.
 
Сонирхолтой нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдан, тун удахгүй шүүхэд дуудагдах гэж байгаа Нийслэлийн АН-ын дарга, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөнө гэдэг бодлоо одоо ч орхиогүй байгаа бөгөөд ял авахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой.
 
Тэрээр 2009 онд ч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан бөгөөд нам доторх сунгаандаа Ц.Элбэгдоржид ялагдан, сэтгэлээр унан "Бархирмаар санагдсан мөч” нэртэй нийтлэл бичиж байсан юм.
 
П.Энхмандах

Санал болгох

Сэтгэгдэл

top