|

Түргэн хоолонд ашигладаг тахиа

saikhnaa 2016/12/20 1676 0

Түргэн хоолонд ашигладаг тахиа

 

Манайхны гэнэн итгэмтгийг яана. Түргэн хоолны газрууд америкаас тахиа оруулж ирээд хоолоо хийдэг гээд итгэчихсэн. Америк тахиа гэхээрээ оригинал сайн тахиа гээд бодчихсон. Гэтэл угтаа бол хужаад байх тахианы үйлдвэрт химийн бордоогоор бордогдсон генийн өөрчлөлттэй тахиа байх жишээтэй.

 


Мөнгө олохын төлөө юу ч хийхээс буцдаггүй гадны иймэрхүү түргэн хоолны газраар үйлчлүүлж өөрсдийгөө, өөрсдийнхөө үр хүүхдээ хорлож байхаар бэлчээрийнхээ таван хошуу малынхаа махаа л идэх хэрэгтэй! Дээр нь улс орныхоо эдийн засагт ч ач тус болж байна гэсэн үг.

 


 

Эх орноо хөгжөөсэй гэж хүсдэг бол дотоодынхоо зүйлсээ л хэрэглэ. Гадныхныг алхам тутам дэмжиж, гадныхны хийсэн зүйлийг хэрэглэж, гадагшаа хамаг мөнгөө урсгаж байж Монгол улс маань хөгжихгүй байна, гадаад улс орнууд л хөгжөөд байна гэж майлаад байх хэрэггүй л болов уу. Дээрээс нь гадаадын элдэв хорт бодистой бүтээгдэхүүн хэрэглэчихээд элдэв хорт хавдар, элдэв төрлийн өвчний үүр болчихоод майлаад байх нь утгагүй. Таны ухамсар ба сонголтоос л эх орны хөгжил таны ирээдүй шалтгаална!

 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top