Хэрвээ та Холливудын топ зэрэглэлд багтахыг хүсч байгаа бол танд хоёр л зам бий. Нэгдүгээрт маш завгүй ажилла. "Харанхуйн хүлэг баатар" киноны танхайрагдчын хаан Эрик Робертс, "Дийлдэшгүй" киноны Жэймс Муроё нар 2011 оноос хойш жилд 17 кинонд тоглосон байна. Тэд бол Холливудын хамгийн завгүй жүжигчид. Хоёрт өртөг өндөртэй байх. Өнгөрсөн 10 жилд Вилл Смитт, Женнифур Лаурэнс нар 100 сая гаруй долларын ашиг олсон байдаг. Жилд хоёрхон кино төсөлд ажиллаад л ийм ашиг олсон гээд боддоо. Мэдээж тэд бол Холливудын хамгийн нөлөө бүхий жүжигчид. Энтертайнмент мэдээллээрээ алдартай График сайтаас тэднийг хамгийн өртөг өндөртэй жүжигчидээр тодруулсан байна. Тэдний тоглосон кинонууд сүүлийн 10 жилд Box office-ийг тэргүүлж, тэд шилдэг 100 жүжигчдийн тоонд дээгүүр бичигддэг байна. Жишээ нь Вилл Смитийн тоглосон "Хар хувцастангууд" кино 2006 оноос хойш өдийг хүртэл алдартай байгаа. Мөн 2007 онд гарсан "Би домог" кино ч өнөөдрийг хүртэл ашиг олсоор л байгаа гэнэ. Үүний нэгэн адил Женнифер Лауренс Өлсгөлөн тоглоом киногоороо маш их ашиг олсон. Түүний тоглосон сүүлийн 4 кино бол Өлсгөлөн тоглоом юм. Энэ мэт цувралаар бүтээгдсэн киноны жүжигчид киноны нэр хүнд өсч ашиг олох тусам өртөг нь өсдөг. Жишээ дурьдвал: "Харри Поттер, Шинэ сар, Бөгжний эзэн зэрэг.
Үндэстэн агентлаг