|

Орхон аймгийн гурван иргэнд С.Зориг агсанг хөнөөсөн гэж үзэн ял оноолоо

saikhnaa 2016/12/27 1052 0

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн  шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх бүрэлдхүүн шийдвэрээ гаргалаа.  Шүүх бүрэлдэхүүн Б.Содномдаржаа,  Ц.Амгаланбаатар нарт тус бүр 25 жилийн ял,  Т.Чимгээд 24 жилийн ял оноолоо. Эдгээр хүмүүсийг  бүлэглэн онц аюултай аргаар шунахайн сэдлээр захиалгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж шүүх  үзлээ. Тодруулбал, шүүгдэгч Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар бусдын амь насыг захиалгаар онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргав. Оноосон 25 жилийн 23 жилийг нь гяндан хорихоор болжээ. Шүүгдэгч Т.Чимэгээд  бүлэглэн шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 24 жилийн хорих ялаар шийтгэсэн бол Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр 25 жилийн хорих ял оноов.

Санал болгох

Сэтгэгдэл

top