Өнгөрсөн оны нэгдүгээр сард Баянгол дүүрэгт шунахайн сэдлээр хоёр хятад иргэний амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, С.Ганбаяр, Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал, Б.Намхай нар нь 210 сая төгрөгийг дээрэмдэхийн тулд хоёр хятад иргэнийг хөнөөсөн юм. Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16 зүйл заалтаар хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн. Тэдэнд холбогдох шүүх хурал болж, залууст 23-25 жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, шүүгдэгч Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал нарт тус бүр 25 жилийн хорих ял, шүүгдэгч С.Ганбаяр, Б.Намхай нарт тус бүр 23 жилийн хорих ял оноож, тэдний эдлэх дэглэмийг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Амиа алдсан хятадуудын хувьд манайд арьс түүхий эдийн ченж хийгээд удаж байсан бөгөөд сэжигтэнүүдийн нэгэнтэй нь их ойр дотно танилууд байсан аж.
Б.Анир