Хар тамхины хэргээр шүүхээс ял сонссон
Г.Сарангэрэл ирэх гуравдугаар сард суллагдахаар болжээ. Тодруулбал,
ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож буй
Г.Сарангэрэлийн хоригдох хугацаа дуусч байгаа аж.
Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс1.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс нэг жилийн хорих ял болгон бууруулсан. Ингэснээр түүний цагдан хоригдож байсан хугацаа ороод хоригдох ялын хугацаа ирэх гуравдугаар сард дуусч байгааюм байна.