Их Британийн "Express” сонины сайтад сурвалжлагч Уильям Хартстон Монголын тухай сонирхолтой 10 баримтыг нийтэлжээ.
"1919 оны арванхоёрдугаар сарын 29 бол монголчууд Манжийн дарлалаас чөлөөлөгдөж тусгаар тогтносон улс болсноо тунхагласан баярын өдөр юм.
-
- Гуравхан сая хүн амтай ч 600 мянга гаруй хавтгай дөрвөлжин миль талбайтай энэ улс нь дэлхийн хамгийн сийрэг хүн амтай тусгаар тогтносон улс юм.
- Чингис хааны 1206 онд үүсгэн байгуулсан Монголын эзэнт гүрэн нь дэлхийн түүхэнд хамгийн өргөн уудам газар нутагтай эзэнт гүрэнд тооцогддог.
- Монголд жилийн 257 өдөр нь цэлмэг нартай байдаг.
- Гэвч Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд жилийн дундаж хэм нь -1.7 байдаг.
- Монголд адууны тоо толгой хүн амын тооноосоо 13 дахин олон байдаг бол хонин сүрэг 35 дахин олон байдаг.
- Монгол хүний хувьд адуу нь дэлтэй шувуу гэсэн үг.
- Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг нь хоёр чавхдастай байдаг ба адууны сүүлээр хийсэн нэг төрлийн хийл юм.
- Даршилсан улаан лоолийн шүүс, цагаан цуу, хонин нүд ургамал нь шарталтын үед сайн гэж монголчууд үздэг.
- Монгол Улс олимпоос 26 медаль хүртэж байсны 24 нь бөхийн чөлөөт барилдаан, жүдо бөх, боксоос хүртсэн бол үлдсэн хоёрыг нь буудлагын төрлөөс хүртжээ.”
Орчуулсан Т.Мунаа
Time.mn