|

С.Зоригийг хөнөөсөн хэрэг: Захиалагчийг олох ажлын хэсэг байгууллаа

saikhnaa 2017/01/04 820 0

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж, гурван хүнд 24-25 жилийн ял оноосон. Шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нь С.Зоригийн амь насыг бусадтай бүлэглэж хулгайн сэдэлтээр, ЗАХИАЛГААР, онц харгис хэрцгий аргаар санаатай хөнөөсөн хэмээн үзсэн. Тиймээс олон нийтийн зүгээс захиалагч нь хэн бэ гэх асуултыг тавиад буй.

 

С.Зоригийг хөнөөсөн хэрэг: Захиалагчийг олох ажлын хэсэг байгууллаа

Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газраас ЗАХИАЛАГЧийг олох ажлын хэсэг байгуулжээ. "С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан" гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Ажлын хэсгийн ажилд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих аж. Мөн хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгосон байна. 

 

В.Бат

http://www.shuud.mn/content/read/477946.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top