|

90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС

saikhnaa 2017/01/30 1276 0

90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС

 

90-ээд онд төрсөн бид бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнхэн,

 бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банана, хөлдүү алим, цагаан самар, зоос хариултанд авч, 50-ын ундаа, наалддаг зурагтай бохь, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс кассет нь дээр дуу хуулдаг байсан сүүлчийн үе, кассет тоглуүлагч, чат өрөөний анхдагчид, цагаан мод шидэж,  үсээ хашааны завсаар харж буй мэт засуулж, бундын тамгийн өгүүллэгэнд мэлмэртлээ уйлж, дээсэнд орж, Чанву ахад дурлаж, байрныхаа гадаа усаар байлдаж, ангийхаа банди нарт цасаар угаалгаж шоглуулсан ч олон юм ярьдаггүй байсан гайхалтай түүхийн гэрчид.

Сега тоглоомны танк хоёр гараар үзэж, 30 машиныг дотор дуу сонсон баярлаж, диско печень идэж,Супер Мариог хашраадаг байсан сүүлчийн үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аялаж, түнэлийн уруу чаргаар гулгаж, гүйдэг матак, баавгайн чихдэж, гap утасгүйгээр амьдардаг байсан азтай үеийнхэн. Бид 24-ийн чихэр идэж, флетикны цагаан төмрөөр цасан дээр гулгаж, тараг ууж сахал тавьдаг,эмээгийн боорцгийг идэж, нокио барьвал бөөн баяр болдог байсан сүүлчийн үеийнхэн.

Бид нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг, таалагдсан охиныхоо гэзэгнээс зулгааж уйлуулдаг сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD тв, хавтгайд элгэц, mp, Facebook, chat,  Twitter, iPhone 7 ,Snapchat, Инстаграмм интернэт байгаагүй, гэхдээ л бид хамгийн торгон мөчүүдийн эзэд...

Н.Мичидмаа

Санал болгох

Сэтгэгдэл

top