Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 20. Буд гараг. Нэг цагаан мэнгэтэй, тэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнгөрсөн учрал эргэж ирэх өдөр. Урьдын хайртайгаа учрах бөгөөд өмнөх явдлаа санагалзан дурсана. Гэвч өнгөрсөнтэйгээ бүү гүн зууралд. Өнгөрсөн бол өнгөрсөн. Тэр зөвхөн дурсамж байх хэрэгтэй. Амьдралын эрч хүч тань нэмэгдэж, та өөдрөг сэтгэлээр орчин тойрныхонтойгоо харилцана. Ойр дотны хүмүүстэйгээ дотно яриа өрнүүл.
ҮХЭР (4/20-5/20)
Өөрийн дотоод ертөнцөд дүгнэлт хий өдөр. Харилцаа холбооны мэргэжлийн хүмүүсийн хувьд гадаад харилцаа холбоо амжилттай байна. Танд тулгарсан бэрхшээлүүдэд сайн дүгнэлт хийх зав гарна. Таны эгэл даруу дүрх хуурамч уу, та зугаа цэнгэлд дуртай, уйдамхай хүн үү. Яагаад сүүлийн бэрхшээлүүд даван туулахад хүнд байна. Таны дотоод энерги хаашаа чиглэнэ. Эдгээрийн талаар та сайн бодож, нөхцөл байдлыг өөрийн дотоод гоо сайхнаар даван туулах аргыг хэрэглэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Үйл явдлаар дүүрэн өдөр. Аливаа гэрээ хэлэлцээр хүндэтгэл ба харилцан буулт хийх чадвар дээр босно. Иймд зөвшилцөлд бэлэн бай. Гэнэтийн шийдвэр гаргах чухал мөчүүд тулгарна. Сэтгэл зүйн таамаглашгүй хувирлуудтай нүүр тулна. Хайртай хосуудын харилцаа бөр бат байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Итгэл найдвар биелэх өдөр. Та өөрийн хүсэж байсан ажлаа олно. Танд хэцүү үед чинь туслах хүн байна шүү. Ажил хэрэг үр дүнтэй байж, тавьсан зорилтонд ахиц гарна. Зарагдахгүй удсан эд хөрөнгө борлох магадлалтай. Муугүй яриа өрнүүлж наймаагаа амжуулна. Санхүүгийн тулгамдсан асуудал шийдэгдэж, жаахан амьсгаа авна.
АРСЛАН (7/23-8/22)
Зорилгодоо хүрэх хүчтэй эрч хүч бага зэрэг суларна. Та бага зэрэг ядарсан тул, сэтгэл зүйгээ аль болох өөрийгөө өргө. Болж буй үйл явдлын тухай бүрэн дүүрэн мэдээлэл одоогоор танд байхгүй тул тохиолдсон үйл явдлын тухай хувийн дүгнэлт яаран гаргах хэрэггүй, бусдаас аль болох их их мэдээлэл сонс. Хүндрэлийг даван туулахын тулд өөрт байгаа бүхий л арга хэрэгсэл, нөлөө бүхий танилуудаа ашигла.
ОХИН (8/23-9/22)
Сэтгэлээр унах өдөр. Та сэтгэл санааны гүн хямралд орвол өөрийгөө ч эргэн тойрныхныгоо ч хямраана. Иймд хэт сэтгэлээр унахаас зайлсхий. Үүний тулд бясалгал үйлдэж, соён гэгээрэх ном унш. Учир шалтгааныг уг үндэсээс нь хай. Шалтгаангүй гомдолоор таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүстэй харьцаагаа муутгах хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө хяна. Тайвшируулах сэтгэлийн хат суулгах дасгал хий.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Уран бүтээлийн ажилтай жинлүүрийнхэнд сайн өдөр. Дуусгаж чадаагүй хэцүү байсан ажлаа хөнгөхөн даван гарч та бүгдийн анхаарлын төвд байх болно. Ухаалаг зан, зөн билэг тань хэцүү асуудлаас гарахад тусална. Хийж бүтээх ажил тань таныг амжилт ялалт руу хөтлөхийг од эрхэс билэгдэж байна. Тодорхойгүй нөхцөл байдалд санхүүгийн зардал гаргах хэрэггүй. Хэлэлцээрт та эвийг эрхэмлэгч гэхдээ зарчимдаа үнэнч байгаарай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Шинэ ирсэн мэдээллээс болж ажил дээрх нөхцөл байдал хурцадна. Харин хамт ажиллагсадтайгаа байдлыг дэвэргэлгүй аргалж өнгөрөөх талаар яриа өрнүүлж, итгүүлж чадвал сэтгэл санаа тогтвортой болно. Яаруу түргэн ааш гаргаж, эргэн тойрныхонтойгоо хэрүүл бүү хий. Уураа дотроо барьж, бусдад тайван харагд.
НУМ (11/22-12/21)
Олон ургальч байх өдөр. Бодит байдлыг удирдах, хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах гарц олох шаардлагатай тулгарч магадгүй. Хэрвээ та сэтгэл санааны хувьд тогтвортой байж чадахгүй бол сул дорой нэгнийг дэмжиж, өөртөө эргэлзэж буй хүмүүсийг итгүүлж чадахгүй. Асуудлыг олон талаас нь судлаж олны эрх ашгийг нийтэд нь хангах шийдвэр гарга.
МАТАР (12/22-1/19)
Та өмч хөрөнгөө өөрийнхөөрөө эзэмших боломжгүй болно. Хамтрагч нарт чинь таны хүсэл тодорхойгүй шинж чанартай байх магадлалтай. Гэвч хүнд байдалд орсноороо та нар хамтран хэрэгцээтэй мөнгөө олж сурна. Мөн цаашид хүндрэлээс гарахад туслах чухал мэдээлэл авч магадгүй. Ажлынхаа арга барилыг өөрчлөх, шинэ ажилд орох эсвэл шинэ ажилтан авах зэрэг өөрчлөлт шинэчлэлүүдийг хийхэд тохиромжтой цаг үе.
ХУМХ (1/20-2/18)
Сонирхолтой, үзэл бодол нийлэх хүмүүстэй танилцана. Энэ харилцаа цаашдаа бат бөх нөхөрлөл болгон хувиргаж чадвал таны ажил хэрэгт хожим тус болно. Өөрийгөө зөв илэрхийлж бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Ажил хэргийн хувьд карьераа өсгөхөд таатай өдөр. Таны мэдлэг боловсрол өөртөө итгэлтэй байдал чухал хүний анхаарлыг татна. Өөртөө шинэ зорилго тавин энэ сайхан боломжуудыг бүү алд.
ЗАГАС (2/19-3/20)
Шинэ харилцаа холбоо тогтоох өдөр. Таны санасан бодсон биелнэ. Үүний тулд шинэ хүмүүстэй харьц. Хэрвээ зорилгодоо хүрэх гэж хэтэрхий улайрахгүй бол таны ололт амжилт өрсөлдөгч нарийг чинь гайхшруулах болно. Гэмтэл бэртэл авахаас болгоомжил. Тэмцлийн хурц хэлбэрүүдийг бүү сонго.