|

"Жи тайм" сүлжээний хохирогчид нь "Эрдэнэт" хотын иргэд байжээ

zulaa 2017/02/18 614 0

"Жи тайм" сүлжээний хохирогчид нь "Эрдэнэт" хотын иргэд байжээ

 

G Time сүлжээний бизнестэй холбоотой мэдээллүүд дуулиан дагуулсаар байна. Энэ сарын 12-ны тус сүлжээний Монгол дахь албан ёсны захирал Ж.Маратыг  "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр саатуулсан юм. Тэгвэл өнөөдөр хохирогч иргэд гомдол мэдүүлээд байна. 


"Жи тайм" сүлжээнд манай улсын 12 000 орчим иргэд хамрагдсан байна. Үүний 7000 орчим буюу талаас их  нь Эрдэнэт хотын иргэд байгаа аж. Иргэдийг санхүүгийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, хохирлыг түргэн шуурхай төлүүлэх тал дээр цагдаагийн байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавьж ажиллаж байгаа аж. 


Зарим иргэд "Жи тайм"  сүлжээг ердийн бизнесийн үйл ажиллагаа байсан мэт тайлбарладаг. Гэвч энэ сүлжээгээр дамжуулан 1.200.000 төгрөгийн үнэтэй цаг өгдөг ч уг цагийг 68 000 төгрөгөөр худалдаалдаг. 


Иймд энэ сүлжээнд хамрагдсан бусад иргэдийн хувьд цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалтад хүндэтгэлтэй хандаж, хуулийн байгууллагаас гарах эцсийн шийдвэрийг хүлээх нь зүйтэйг зөвлөж байна гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ажлын албанаас мэдээлэв. 


Санал болгох

Сэтгэгдэл

top