|

Энэ өдрийн зурхай /2017.02.24/

munkhbat 2017/02/24 490 0

Энэ өдрийн зурхай /2017.02.24/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 28. Сугар гараг. Яруу эгшигт одтой, нэг цагаан мэнгэтэй, хар морь өдөр.

Барилдлага: Шид   
Шүтэн барилдлага: Төрөхүй      
Суудал: Төмөр

Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та хэт өөртөө эрдвэл ажил дээр чинь таагүй уур амьсгал хүлээж байна. Удирдах ажил хийдэг бол та эргэн тойрныхныхоо таны талаар төсөөлөлд өөрчлөлт оруулахыг хичээ. Таны дүрсхийсэн байдал ажил дээрээ таагүй асуудал үүсэхэд нөлөөлөх болно. Иймд хөнгөн эрч хүчтэй, хэт албархуу бус бай.


ҮХЭР (4/20-5/20)

Таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Тогтворжуулахын тулд нэмэлт орлого мөд байхгүй тул зардлаа тана. Хайр дурлалын элдэв асуудалд бүү орооцолд. Гэр бүлийнхээ бат бэх байдалд илүү анхаар. Та гал голомтоо сахин хамгаалагч тул гэр бүлийн амар амгалан нөхөрсөг байдал танаас хамаарна. Дэмий зарлага гэр бүлд тань хэрүүл маргаан гаргана.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Од эрхэсийн байрлал танд авьяас чадвараа нээн илрүүлэх боломж олгож байна. Энэхүү чадвараа үр дүнтэй ашиглаж чадвал бүхий л салбарт амжилт олно. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд авьяасаас гадна тавьсан зорилготой, сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Эелдэг, боловсон аашийг тань бусдын зөрүүд, үгэнд орохгүй байдал үгүй хийнэ. Олонх мэлхийнхэн зөрүүд, ёс зүйгүй байдлаас болж зовно. Гэвч сэтгэлээр унаж арга бүү тасар. Хэд хоногийн дараа бүх юм сайнаар эргэнэ. Шинэ ажил орох болон хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав.


АРСЛАН (7/23-8/22)   

Танилуудын өргөн хүрээ танд шаардлагатай мэдээлэл цуглуулж зөв шийдвэр гаргахад тусална. Худалдаа наймааны үйл ажиллагаа амжилттай болно. Хэт их ашиг хонжоо бүү хар. Гэр бүлийн чухал асуудлуудаа ярилцаж эхэл. Зөрчлөө тайван замаар, энхийн аргаар шийд.


ОХИН (8/23-9/22)

Өөрөө бие даан олон асуудлыг шийдэх боломжтой өдөр. Бусдаас хараат бусаар бие даан шийдэх ажил хэргийн эсвэл хувийн хэрэгцээний асуудлууд ар араасаа цуварсан завгүй байна. Ажилд орох анкетууд өгсөн газруудаас холбогдоно. Сонирхолтой, нэр хүндтэй, өндөр цалинтай ажилд орж чадна. Аахар шаахар асуудлуудад цаг алдалгүй чухлыг барьж ав. Томоохон чухал ажил эхлэхийг эрмэлз. Таныг гэр бүлээ, эсвэл ойр дотно хүмүүсийнхээ сэтгэлийг харлуулах гэнэтийн үйл отож байгааг анхаар. Гэнэтийн ашигтай ажил эрсдэл дагуулна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бүх талаараа дундаж өдөр. Ажил хэргээ эрчимжүүлж үүрэг даалгавраа шалгах, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, аж ахуйн асуудал шийдэхэд тохиромжтой. Гэр бүлийн харьцаа, сэтгэл санаа, хайр сэтгэлийн холбоо таарамжтай байна. Болгоомжлол, эрүүл саруул санаа бодол аливаа саадыг даван туулахад тань тусална.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хайхрамжгүй хувцаслалтаас болж салхинд цохиулж болзошгүй. Өвчний үндэс нь санаа сэтгэл тавгүй байснаас болно. Чийрэгжүүлэх, эрүүлжих дасгал сайн хийх хэрэгтэй. Анхаарлаа сайн төвлөрүүлж сур. Хүнд хэцүү ачаалалтай үе болно. Албаны харилцаанд хувийнхаа хандлагыг бүү хутгалдуул.


НУМ (11/22-12/21)

Олон хүмүүс цугласан газарт очих нь танд аюул тулгарах магадлалтай болно. Иймд ийм газраас холуур явж тэдний дунд зайлшгүй орох бол туйлын сонор сэрэмж, болгоомжтой байхыг танд зөвлөж байна. Мөн харанхуй газар ганцаар явах хэрэггүй. Сайн танихгүй хүнтэй хоёулханаа бүү уулз.


МАТАР (12/22-1/19)

Маш их ачаалалтай өдөр. Өглөөгүүр ажил илүү бүтээмжтэй байна. Од эрхэсийн нөлөөгөөр та уужим саруулаар сэтгэж, өргөн цар хүрээтэй харж, боломж чадлынхаа хирээр сайн ажиллах бололтой. Туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахад сайн өдөр. Анхаарлаа төвлөрүүлж, хичээнгүйлэн ажиллаж, шинэ сорилтонд бэлдэхэд энэ өдрийг зориул.


ХУМХ (1/20-2/18)

Хэцүү өдөр. Долоо хоногийн сүүл рүү та их ядарснаа мэднэ. Идэвх, эрч хүч илт буурна. Өөртөө бага зэрэг амралт өгч, спортоор хичээллэ. Та ажил хэргээсээ түр хөндийрөх хэрэгтэй. Хамтрагч хүмүүсийнхээ өмнө бардам зан, түрэмгий байдал бүү гарга. Гадуур ганцаар гараад хэрэггүй. Хулгай дээрмээс болгоомжил.


ЗАГАС (2/19-3/20)

Ажлуудаа жигд хуваарилах өдөр. Шинэ ажил эхлэхэд хамаг хүчээ бүү зарцуул. Энэ ажил хүссэн үр дүнг чинь авч ирэхгүй. Бусад ажлаа ч анхаарлын гадна орхиж болохгүй. Амжилтаа давтах хүсэлд бүү авт. Хэлэлцүүлэг, маргаан, зөрчилд оролцохоос эайлсхийх хэрэгтэй. Тэвчээртэй байж, буулт хий. Бусдын үгийг сайн сонс.

Санал болгох

Сэтгэгдэл

top