"Хэрвээ би шидтэн байсан бол” богино хэмжээний кино наадам энэ 4 сарын 15-нд болно.
Энэхүү наадамд хэн ч оролцож болох бөгөөд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх, түүнээс гарах үр нөлөөний талаар олон нийтэд мэдээлэх, түүнээс урьдчилсан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг уриалсан, ухаарал өгсөн байдлаар киногоо бүтээх шаардлагатай юм. Энэхүү кино наадмын нийт шагналын сан 5.000.000 төгрөг бөгөөд 3 сарын 26 хүртэл бүтээл хүлээж авна. Шалгарсан бүтээлүүдийг 4 сарын 15-нд Ай Синема кино театрт гаргаж олны хүртээл болгох юм.
Найрамдал Ротаракт клуб энэхүү кино наадмыг "Милки Вэй” төслийн хүрээнд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Оролцогчдын бүтээл жилээс жилд агуулга, зохиомж сайжирч, оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэх боломж нөхцлийг бууруулах, аз жаргалтай гэр бүл, өөртөө итгэлтэй хүүхдийн тоог нэмэх нийтийг хамарсан чухал үйл ажиллагаа болж байна.
"MILKY WAY” төсөл
"Хэрвээ би шидтэн байсан бол”
сэдэвт богино хэмжээнийкино наадам-2017
Удирдамж
1. Сэдэв
1.1 Наадамд бүртгүүлсэн оролцогч бүр ухаалаг гар утас, мэргэжлийн болон хагас мэргэжлийн камер ашиглан "Хэрвээ би шидтэн байсан бол” сэдвийн дор богино хэмжээний кино бүтээнэ.
1.2 Богино хэмжээний кино нь Хүүхдийн хүчирхийлэл болон түүнээс гарах үр нөлөөний талаарх мэдээллийг олон нийтэд мэдээллэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүхний оролцоо чухал гэдгийг уриалсан байхаас гадна хүмүүст ухаарал өгсөн, урам хайрласан, хүний сэтгэлийг хөдөлгөхөөр хийгдсэн байна.
2.Журам болон шаардлага
2.1 Киног ухаалаг гар утас, мэргэжлийн болон хагас мэргэжлийн камераар хийж болно.
2.2 "Хэрвээ би шидтэн байсан бол” сэдвийн хүрээнд бүтээлээ хийх.
2.3 Бүтээл шинийг эрэлхийлсэн, содон хийцтэй, ямар нэгэн байдлаар бусдын бүтээлээс хуулбарлаагүй
2.4 Бүтээлийн өмнө MILKY WAY төслийн лого, бүртгэлийн дугаарыг байрлуулах
2.5 Бүтээлийн төгсгөлд "Найрамдал Ротаракт клубийн MILKY WAY төсөлд зориулан бүтээв” гэсэн өгүүлбэр оруулах
2.6 Бүтээлдээ НЭР өгөх
2.7 Нэг хүн буюу баг нэг бүтээлээр оролцох
2.8 Нэг бүтээлийн бүртгэлийн хураамж 30,000 төгрөг
3.Формат болон хугацаа
3.1 Бүтээлээ доор заасан форматаар хийх:
A. 1980*1080 Full HD
B. Дүрсний эвлүүлэг хийсэн байх
C. Дууны чанар сайн байх
D. Англи хадмал оруулсан байх
3.2 Бүтээлийн нийт үргэлжлэх хугацаа 10 минут хүртэл байна.
4.Шүүлт болон Шагнал
4.1 Бүртгэл 2017 оны 2-р сарын 16-ны өдөр нээгдэнэ.
4.2 Нааадамд оролцож буй бүх бүтээлийг 2017 оны 3-р сарын 25, 26-ны өдрүүдэд хүлээн авна. Зөвхөн өөрийн биеэр авчирч өгнө.
4.3 Хүлээн авсан бүтээлүүдийг MILKY WAY төслийн албан ёсны сайт дээр 4-р сарын 1-ний өдөр хүртэл байршуулна. Бүтээлийг шалгаруулахад сайт дээр байршуулсан бүтээлийн LIKE&SHARE цуглуулсан байдал 30%, Шүүгчийн оноо 70%-тайгаар нөлөөлнө.
4.4 Шагналын сан
1-р байр - Өргөмжлөл 3,000,000 төгрөг,
2-р байр - Өргөмжлөл 1,500,000 төгрөг,
Тусгай байр - Өргөмжлөл 500,000 төгрөг -ийн шагналыг тус тус гардуулах болно. Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагнал гардуулна.
5. Наадмын хуваарь
5.1 "MILKY WAY 2017” сонирхогчдын богино хэмжээний кино наадам доорхи хуваарийн дагуу явагдана.
Бүртгэлийн хугацаа: 2017.02.16-2017.3.24,
Бүтээл хүлээн авах: 2017.03.25-2017.3.26(зөвхөн өөрийн биеэр авчирч өгнө),
Фeйсбүүк хуудаснаа байршуулах: 2017.03.27-2017.04.01,
Кино наадмын нээлтийн өдөрлөг: 2017.04.15. Шалгарсан бүтээлүүдийг кино театрын дэлгэцнээ гаргаж, шагнал гардуулах ёслол болох болно.
Холбоо барих: 99237855, 99049218, 88093787, 90911155