Эрт урьд цагт нэгэн залуу гэр бүл байдаг байжээ. Тэд бие биедээ хайртай боловч заримдаа таарамж муутай орой үдшийн цагаар хэрэлдэж сална барина гэж уйлан хүүхэд шуухадаа айлгадаг байж гэнэ. Эрт дээр үеээс монголчууд орой үдэш нохой улих, хий хуцах, эмэгтэй хүн уйлан гиншихийг муу ёр гэж цээрэлдэг юм хойно тэгээд ч тэрүү тэднийд хүүхэд тогтдоггүй хагацал зовлон үзсэнээс болж тэр хоёр нутгийн нэгэнсайн ламыг залж арга чарга хийлгэх болжээ. Лам ирж ном гүрэм уншиж мэргэ төлөг тавьж үзээд та хоёр хэрүүл их хийдэг бололтой. Орой үдэш хүүхэд шуухдаа айлгаж хэрүүл зодоон бүү хий үйлс буянд тотгортой дөрвөн нүдтэй улаан халтар нохой олж аваад сайн хооллож тэжээвэл уг нь сайн юм байна гэж хэлээд явжээ. Лам тэгэж хэлсэнээс хойш 4н нүдтэй улаан халтар нохой тэжээх болж гэнэ. Нэгэн орой тэднийд зандан зууд мөргөл үйлдэж олон жил ном үзэж 5н ухаанд гэгээрсэн нэгэн лам хоног төөрүүлэхээр болж буудаллажээ. Ламтанг цай ууж суутал нохой нь гэрээ тойрч хуцхад гэрийн эзэн уурлаж муу ёрын гудрага орой болохоор худал хуцаад эхэлдэг юм гэж залтас барин гарч нохойгоо зодож хөөгөөд орж ирж гэнэ. Гэтэл тэдний нялх хүүхэд нь халуунтай байгаа бололтой ямар нэгэн юмнаас цочин уйлж эхэлтэл нохой нь бас л гэрээ тойрч боргон хуцаж үүдээ дараад хэвтчихэж . Энэ үед гэрийн гадаа хоёр чөтгөр ирээд ийнхүү ярилцахыг тэднийд ирсэн лам чагнан сууж гэнэ. Хоёр чөтгөрийн нэг нь эдний хүүхэд нь уйлаад байна чи ороод сүнсийг нь аваад ир гэхэд нөгөөх нь ороод авхад юухан байхав . Гэвч ороход хэцүүхэн болсон байна. Эднийх хэдийдээ 4н нүдтэй улаан халтар нохойтой болчихдог байнаа нохой нь ядаж байхад үүдээ голлоод хэвтчих юм. Чи бид хоёрыг хараад байна би нохойнд уруулж чадахгуй чи ор би лав чадахгуй гэж чи би дээ хүрч хэрэлдсээр холдохыг чагнан суусан лам " танай энэ 4н нүдэт улаан халтар нохой чинь албин чөтгөрөөс хүүхдийн чинь амийг сахин хамгаалдаг юм байна сайн хооллож хайрлаж бай гэж хэлсэн гэнэ.………Дээр үеээс монголчууд 4н нүдтэй улаан халтар зүрх цагаан хар нохойг хий юм харж зайлуулдаг гэж сүслэн голдуу тэжээдэг байж. Харин алаг нохойг хий юм дагуулдаг зүс муут гэж үздэг байжээ. Нохой үүдээ дарж хэвтэхийг гарз гарлагын үүд хаасанд тооцож сайн гэж үздэг ёс монгол туургатны дунд одоо ч бий.