Энэ сарын 20-ы өдрөөс аймгийн Засаг дарга Д.Батлут багуудад иргэдтэй уулзалт хийж байна. Энэ хугацаанд нийтдээ 15 багийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж хийж хэрэгжүүлж байгаа болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулаад байна. Түүнтэй хамт төрийн бүх байгууллагын удирдлагууд уулзалтад оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаа юм. Уншигч таньд өчигдөр буюу энэ сарын 23-нд болсон уулзалтад оролцогчдын хэлсэн "ОНЦЛОХ” эшлэлүүдийг хүргэж байна. Иргэдээс гарсан саналуудыг нэгтгэж төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ гэдгээ Засаг дарга илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Erdenet.mn
http://erdenet.mn/medee/d/170300033
Мэдээллийн төв