|

ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ ХҮЛЭЭН АВАЛТ ХИЙХЭЭС ТАТГАЛЗАЖ 10 АЙЛЫГ ОРОН ГЭРТЭЙ БОЛГОЛОО

saikhnaa 2017/01/03 555 0

ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ ХҮЛЭЭН АВАЛТ ХИЙХЭЭС ТАТГАЛЗАЖ 10 АЙЛЫГ ОРОН ГЭРТЭЙ БОЛГОЛОО

 

Орон нутгийн бодлого шийдвэрээ  "Хүний хөгжил”-д чиглүүлж байгаа Орхон аймгийн удирдлагууд шинэ оны босгон дээр орон гэргүй 10 иргэнд өргөө цагаан гэр олголоо.

Эдийн засгийн хямралтай энэ үед Засаг даргын нэрэмжит "Шинэ жилийн баяр”-ын хүлээн авалтыг хийлгүйгээр түүнээс хэмнэсэн мөнгөөрөө 10 гэр худалдан авч гэнэтийн гамшиг ослын үед орон гэргүй болсон өрх гэрт гэр бэлэглэсэн нь энэ юм. Уг ажилд нийт 20 сая төгрөг зарцуулсан байна.

Өмнөх жилүүдэд Засаг даргын нэрэмжит "Шинэ жил”-ийн хүлээн авалтад орон нутгийн удирдлага болон "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирлууд оролцдог байсан юм. Тэгвэл энэ жилээс эхэлж уг арга хэмжээг зохион байгуулахгүйгээр түүнээс хэмнэсэн мөнгөөрөө нийгэмд хандсан бүтээлч ажил хийхээр болжээ.

Энэ удаад өргөө цагаан гэр авсан айлууд нь 1-9 ам бүлтэй. Цагаанчулуут, Баянцагаан, Наран, Шанд, Дэнж, Уртын гол, Бүрэнбүст багийн өрхүүд юм. Тодорхой шалтгаанаар амьдралын боломж, нөхцөл нь муудсан эдгээр айлуудыг хүсэлт гаргасан 50 гаруй өрхөөс сонгож авсан юм. Шинэ оны эхэнд өргөө цагаан гэртэй болсон дээрх өрхийн гишүүд амьдрах итгэл, урам зориг авч буйгаа илэрхийлж аймгийн Засаг дарга, Тамгын газрын хамт  олонд талархсанаа илэрхийлж байлаа. 

 
 
 
 
Мэдээллийн төв
http://erdenet.mn/medee/d/170100006

Санал болгох

Сэтгэгдэл

top