|

ЗАСАГ ДАРГЫН УУЛЗАЛТЫН МӨРӨӨР АЖИЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

saikhnaa 2017/03/29 545 0

ЗАСАГ ДАРГЫН УУЛЗАЛТЫН МӨРӨӨР АЖИЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

 

Өнгөрөгч 7 хоногт Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон аймгийн хэлтэс агентлагийн удирдлагууд багуудаар явж иргэдтэй уулзалт зохион байгуулсан билээ. Иргэдийн зүгээс нийтлэг байдлаар хөндөгдөж байсан асуудлууд байсан бол баг бүрийн онцлогоос хамаарч өөр өөр асуудлууд тулгамдаж байгааг ч мөн ярьж байсан. 

Өнгөрөгч Ням гарагт Говил багийн иргэдтэй уулзалт хийх үеэр хэд хэдэн тулгамдсан асуудал байдаг талаар оршин суугчид ярьж байсан.  Тухайлбал, бидний нэрлэж заншсанаар "БАМ”-ын байрууд буюу хуучин цэргийн ангийн байрууд одоогоос 4 жилийн өмнө инженерийн шугамд гэмтэл гарснаас хойш халаалт, цэвэр усгүй болсон байна. Мөн тус байруудын эрчим хүч дамжуулах утаснууд ч мөн муудаж галын аюул гарах эрсдэлт нөхцөл байдаг үүссэн байдаг. 

Засаг дарга Д.Батлут болон аймгийн удирдлагууд уулзалтын мөрөөр шуурхай арга хэмжээ авч зарим асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал болон "Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албаны хүмүүс Говил багт ажиллалаа. 

Иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу халаалт, дулаангүй болсон байруудыг инженерийн шугамд эргэж холбох асуудлыг яаралтай судлаж, зураг төсөв хийх, цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр тавьж, засварлах, тоолуурын хайрцагуудыг шинэчлэх гэх мэт үүрэг даалгаврыг Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал холбогдох албаныханд газар дээр нь үүрэг болгов.  

                                                                                                                                                                          Мэдээллийн төв

Санал болгох

Сэтгэгдэл

top