|

Лаврын навчны ашиг тус. Лаврын навчийг шатаавал яах вэ?

saikhnaa 2017/04/11 1428 0

Лаврын навчны ашиг тус. Лаврын навчийг шатаавал яах вэ?

 

Лаврын навчийг зөвхөн хоол амтлагч төдийгүй норгүйдлээс эмчлэх эм, үнэр дарагч, хүсэл биелүүлэгч зэрэг олон талын ач тустай гэдгийг та мэдэх үү?

Эртний Ромын жанжин Цезарь толгойдоо лаврын навчаар хийсэн титэм зүүдэг байсныг та мэдэх байх. Лаврын навч нь хязгааргүй эрх, мэдлийн бэлэг тэмдэг байжээ.

Лаврын навчийг эмчилгээнд хэрэглэх

Эрт дээр үеээс лаврын навчийг хор тайлах ерөндөг, мөн халдваргүйжүүлэгч болгон ашигладаг байсан гэнэ. Мөн лаврын навчийг нунтаглан, анхаарал төвлөрүүлэх, норгүйдлээс ангижрах зорилгоор хэрэглэдэг байсан улс үндэстэн олон бий. Энэ арга өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн бөгөөд хүүхэд орой унтахгүй, зөрүүдэлдэг бол орных нь хажууд 2-3 ширхэг лаврын навч тавьдаг гэнэ. Хүүхэд лаврын навчны үнэрт тайвширч, хурдан унтдаг байна.

Лаврын навчийг агаар ариутгахад хэрэглэх

Гэр оронд тогтсон эвгүй үнэрийг арилгахын тулд 2-3 ширхэг лаврын навч шатаана. Шатаасны дараа 10-15 минут гэрээс гарах бөгөөд буцаж орж ирэхэд эвгүй үнэр арилснаас гадна гэрийн уур амьсгал илүү халуун дулаан болсныг мэдрэх болно.

Үүнээс гадна лаврын навчийг шатаахад үнэр нь өвчин намдаах, тайвшруулах, амьсгалын замыг цэвэрлэх сайн нөлөөтэй юм байна.

Лаврын навчаар цагаан эрвээхэйнээс хамгаалах

Лаврын навчний үнэрээс цагаан эрвээхэй, жоом зэрэг гэрийн хортон шавьж дайждаг байна. Хамгийн гол нь лаврын шинэхэн навч сонгох хэрэгтэй гэнэ.

Лаврын навчийг гоо сайханд хэрэглэх

Лаврын навчны хандаар нүүрээ арчих нь  арьсыг толигор болгож, үрчлээнээс хамгаалдаг гэнэ. Лаврын навчны хандыг гэрийн нөхцөлд бэлтгэж болох бөгөөд үүний тулд 200 грамм лаврын шинэ навчийг иштэй нь 100 мл усанд хийж буцалгана. Усаа буцлангуут нь галаа унтраагаад тагтай нь 10 минут байлгахад ханд бэлэн болно.

Лаврын навчаар хүслээ биелүүлэх

Эрт дээр үеэс лаврын навч дээр хүслээ бичээд шатаавал хүсэл биелнэ гэж үздэг байжээ.

Эх сурвалж: interesnoznat.com

Санал болгох

Сэтгэгдэл

top