|

ЭРДЭНЭТ ХОТ ТӨМӨР ХАШЛАГААС ТАТГАЛЗЛАА

saikhnaa 2017/04/11 432 0

 

Явган хүний зам дагуух төмөр хашлага нь хурц үзүүртэй байдаг тул иргэд ямар нэгэн байдлаар гэмтэх тохиолдол цөөнгүй. Тиймээс аймгийн Засаг дарга Д.Батлут санаачилга гаргаж төмөр хашлагыг "амьд” буюу ургамлан хашлагаар солих ажил эхэллээ. Тодруулбал, Уг ажлыг аймгийн Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар гүйцэтгэнэ. Нийтдээ 19 байршилд явган хүний зам дагуу 6810 гаруй м үргэлжлэх 6100 гаруй ширхэг шар хуайлсаар хашлага хийх юм. 

Дээрх ажлын зураг төсвийг Эрдэнэт хотын Захирагчийн албанаас боловсруулж АИТХ-ын хурлаас баталсан юм. 
 
Мэдээллийн төв

Санал болгох

Сэтгэгдэл

top