|

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай халаа сэлгээг ингэж хийдэг

zulaa 2015/04/03 1449 0

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай халаа сэлгээг ингэж хийдэг

 

Шинэчлэлийн Засгийн Газар байгуулагдсаны дараахан барилгын  Бэрэн компаний захирал А.Хүрэлшагай намдаа 2 сая доллар атгуулан Газрын харилцаа геодези зураг зүйн агентлагийн даргын сэнтийд заларч байсан нь саяхан. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар түүний ард Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ламбаа ар тал болж байдаг бөгөөд нагац ахын хувиар дүүгээ төрд асран халамжилдаг ажээ. А.Хүрэлшагайг анх томилогдоход салбарынхан гидрогеологич мэргэжилтэй инженер ирлээ гээд сайхан хүлээж авсан бөгөөд мань хүн тэдний итгэлийг эвдэж салбартаа болон агентлагтаа хоёргүй сэтгэлээр зүтгэж үр бүтээлтэй ажилласан, мэргэшсэн чадварлаг албан хаагчдыг хайр найргүй халж сольсон нь өдгөө төрийн байгууллага дундаа халаа сэлгээгээний асуудлаар "Number One” жагсаалтыг тэргүүлжээ. Томилгоог сар бүрээр жагсаалтаар илэрхийлвэл:

2012 оны 09 дүгээр сар- 71 хүн 

2012 оны 10 дугаар сар- 5 хүн

2012 оны 11 дүгээр сар- 8 хүн

2012 оны 12 дугаар сар – 9 хүн

2013 оны 01 дүгээр сар- 18 хүн

2013 оны 02 дугаар сар- 11 хүн

2013 оны 03 дугаар сар – 3 хүн

2013 оны 04 дүгээр сар- 6 хүн

2013 оны 05 дугаар сар- 8 хүн

2013 оны  06  дугаар сар- 8 хүн

2013 оны 07 дугаар сар- 74 хүн

2013 оны 08 дугаар сар- 6 хүн

2013 оны 09 дүгээр сар- 7 хүн

2013 оны 10 дугаар сар-2 хүн

2013 оны 11 дүгээр сар- 2 хүн

2013 оны 12 дугаар сар- 76 хүн

2014 оны 01 дүгээр сар- 11 хүн

2014 оны 02 дугаар сар- 12 хүн

2014 оны 03 дугаар сар- 9 хүн

2014 оны 04 дүгээр сар- 23 хүн

2014 оны 05 дугаар сар- 7 хүн

2014 оны 06 дугаар сар- 1 хүн

2014 оны 07 дугаар сар- 1 хүн

2014 оны 08 дугаар сар- 4 хүн

2014 оны 09 дүгээр сар- 8 хүн

2014 оны 10 дугаар сар-  10 хүн

2014 оны 11 дүгээр сар-  3 хүн

2014 оны 12 дугаар сар- 5 хүн

2015 оны 01 дүгээр сар- 78 хүн

2015 оны 02 дугаар сар-  8 хүн

2015 оны 03 дугаар сар- 6 хүн /Давхардсан тоогоор 500 томилгоо/

А.Хүрэлшагай дарга 2012 оны 09 дүгээр сараас хойш агентлагийн бүтцээ нийтдээ 7 удаа шинэчилж Барилга хот байгуулалтын сайдаар батлуулсан бөгөөд өнөөдөр ч гэсэн оновчгүй, Засгийн газрын тогтоол зөрчсөн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлуулж мөрдүүлж байна.Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 01 дүгээр сард Барилга хот байгуулалтын яам болон тус агентлагт хяналт шалгалт хийсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 05 дугаар хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Тус хурлаар хууль тогтоомжийн биелэлтийг хангалтгүй зохион байгуулж, төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчдыг хомроглон халсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож огцруулахыг үүрэг болгосон тогтоолыг Засгийн газарт хүргүүлжээ.

          Түүнчлэн халаа сэлгээний асуудлаарх Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 164 дүгээр тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гүрийж агентлагийн дарга А.Хүрэлшагай Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Газрын харилцаа геодези зураг зүйн газар болон Төрийн албаны зөвлөлд холбогдох шүүх хурал 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дээр болох ажээ.

          Төрийн байгууллагад даргаар ирээд хувийн компани мэт аашилсан энэ эрх мэдэлтэнд Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар болон Монгол улсын Засгийн газар хэзээ хариуцлага тооцох вэ? Төр төмөр нүүрээ харуулахыг түмэн олон анхааралтай харж сууна.

Санал болгох

Сэтгэгдэл

top