|

МХЕГ-ААС ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

saikhnaa 2017/04/25 573 0

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан баг Орхон аймагт ирж 46 байгууллагад хяналт шалгалт хийж байна. Шалгалт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд тавдугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ. Хяналт, шалгалтыг Монгол Улсын Шадар сайдын 2016 оны А/152 дугаар тушаалаар батлагдсан МХЕГ-ын 2017 оны "Хяналт, шалгалтын төлөвлөгөө”-ий дагуу хийж байгаа юм.

Шалгалтынхан аймгийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөхөөс ажлаа эхэллээ. ЗДТГ-ын хэлтэс, албадууд МХЕГ-ын "Хяналтын хуудас”–ын шаардлагын дагуу бичиг баримтаа шалгуулж байна. 11 жилийн дараа хийгдэж буй уг шалгалтад энэ удаа БОАЖГ, ЭМГ, БОЭТ, ХХААГ, ГХБХБГ, Хөдөө аж ахуйн лаборатори, Мал эмнэлгийн үржлийн тасаг зэрэг 46 байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаараа шалгуулж эрсдэлийн үнэлгээ тогтоолгоно. Тодруулбал, байгаль орчин, газар, геодези зураг зүй, уул уурхай, хүнсний аюулгүй байдал, цацрагийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийх юм. Шалгалтын явцад их, бага, дунд эрсдэлийн үнэлгээ тогтоож зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Шалгалтын дүнг 5 дугаар сарын 2нд АИТХ болон Засаг даргад тайлагнана.  
 
МХЕГ –аас нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирсэн бөгөөд тэдний төлөөлөл аймгийн Засаг даргатай уулзсан юм. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Батлут, " Манай аймагт цагаан тоос, хот төлөвлөлт, "Эко хороолол”-ын барилгын асуудал тулгамдаж байгаа. Энэ чиглэлээр хяналт, шалгалтаа хийж иргэдэд тодорхой мэдээлэл хүргэвэл сайн байна” гэлээ. 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top