М.ХҮСЛЭН
БНАСАУ өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 21-нд дахин пуужин харвасан байна. "Дунд тусгалын пуужингамжилттай туршлаа” хэмээн тус улсын мэдээллийн агентлаг мэдээллээ.
Ээлжит туршилтыг Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Ун биеэр ирж ажигласан бөгөөд цуврал туршилтэхэлж байгаагаа Хойд Солонгосын удирдагч зарласан гэж агентлагийн мэдээнд онцолсон байна.Одоогоор яг ямартөрлийн пуужин туршсан талаар тодорхой мэдээлэл алга байна. АНУ-ын Цагаан ордноос мэдээлснээр энэудаагийн пуужингийн туршилт нь сүүлийн гурван удаагийн пуужингийн хүчин чадалд хүрээгүй гэжээ.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээгээр пуужинг өдрийн цагаар туршсан бөгөөд ойролцоогоор 500 орчим метр нисэн Японы тэнгист унасан гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос мөн цөмийн пуужингийнтуршилт хийсэн бөгөөд уг пуужин 700 км ниссэн юм.
Умард Солонгос АНУ-д хүрэх чадвартай пуужин туршина гэж ээлжит удаагаа мэдээлэв. Дэлхийн II дайны үед анхтуршигдаж байсан пуужин харвагч их буу бүхий артилёрын галт зэвсэгээр Номхон далайн бүс орчимд тусахчадвартай алсын тусгалт пуужин харвана гэж Умард Солонгос заналхийлжээ. Уг пуужин нь Умард Солонгосынтуршсан бүх цаг үеийн хамгийн хүчирхэг зэвсэг байх магадлалтай юм.
Пхеньяаны мэдэгдлийн дараа АНУ болон НҮБ, Европын холбооны эрх баригчид яаралтай хуралдаж, шаардлагатай тохиолдолд Умард Солонгост хариу арга хэмжээг цэрэг, зэвсгийн хүчээр авахад бэлэн гэв. ХэрэвУмард Солонгосын одоо турших гэж буй KN-08 алсын тусгалт пуужин зурвасаас хөөрөх юм бол АНУ шууд цэргийнцохилт өгөх болно гэжээ.
Умард Солонгосын цэргийн зэвсэглэлд нийлүүлсэн KN-08 пуужин нь 2012 онд анх туршсан KN-14-ийн үргэлжлэлбөгөөд эх загварыг нь Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн цэргийн инженерүүд бүтээж байжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр гурван цэнэгт хошуу бүхий KN-08 алсын тусгалт пуужин нь 11.500 км-т тусахчадвартай төдийгүй АНУ-ын газар нутагт хүрэх боломжтой гэсэн үг юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөрхуралдаж БНАСАУ-ын пуужин туршсан асуудлыг авч хэлэцэнэ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин