|

“СОХО МЕБЕЛЬ”-ИЙН ЗАХИРАЛ ТАЛИЙГЧ ОХИНД “ӨРГӨДӨЛ БИЧЭЭД НЭМЭРГҮЙ, НАДАД ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ” ГЭЖЭЭ

tonshuul 2017/06/09 843 0
 

 

 

 

Хоёр долоо хоногийн өмнө 22 нас хүрч, төрсөн өдрөө баяр хөөртэйгөөр тэмдэглэсэн охин ахтайгаа хамт явж байгаад хэдхэн минутын дараа 22 давхар байрны дээрээс унаж амиа алджээ. Ар гэрийнхэн нь түүнийг амиа хорлосон гэдэгт итгэхийг хүссэнгүй. Учир нь охин амиа алдахынхаа өмнө өөрийн ажиллаж байсан компанийн захирлыг зодсон хэмээн цагдаагийн байгууллагад мэдэгдээд байж. Гэтэл хэд хоногийн дараа түүнийг цагдаа дээр байцаалт өгөхөөр очиход өгсөн өргөдөл нь ч байхгүй, мэдээлэл ч байсангүй.

Улмаар ах нь дагуулж яваад өөрөөр нь дахин өргөдөл бичүүлээд, гэмтлийн зэргээ тодорхойлуулж шинжилгээ өгсөн байна. Түүнийг зодсон гэх захирал нь манайдаа томоохонд тооцогдох "Сохо мебель”-ийн захирал юм. Талийгаач охин тус компанид гурван сар ажиллажээ.  Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар "Талийгаач өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст "Захиралдаа зодуулсан” гэсэн гомдол гаргасан юм билээ. Тэр гомдлыг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа. Өргөдөл гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хийж байна. Өргөдөл буцаасан асуудал бүртгэгдээгүй байна. Амиа хорлосон гэх асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа” гэх мэдээллийг өглөө.

"Сохо мебель” компанийн зүгээс "Талийгаач манай компанид гурван сар ажилласан. Манай ажилчид маш хүнд цохилтод орсон. Гашуудлын байдалтай байна. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа. Хэрэгтэй мэдээлэл болоод тайлбарыг нь өгсөн. Манай байгууллага бүрэн камержсан. Зодуулсан гэх өдөр байгууллагаасаа эрүүл саруул гараад явж байгаа бичлэг нь байдаг. Өмнө нь манай захиралтай хамт ажиллаж байсан эмэгтэй амиа хорлосон гэсэн мэдээлэл явж байна. Тийм зүйл огт байхгүй. Цагдаагийн байгууллага хэргийн үнэн зөвийг тогтооно гэдэгт найдаж байна” гэх бичгээр ерөнхий менежер: Г. Ганбаганы гарын үсэгтэй, тамгaгүй  тайлбарыг  өгөөд байна.

Охиныхоо энэхүү харамсалтай үхлийн талаар ар гэрийнхэн нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлсээр байна. Учир нь тэд охиныхоо үхэлд бол "Сохо мебель” компанийн захирлыг буруутай хэмээн үзэж байгаа аж.  Тэрбээр охинд нь өргөдөл өгсний дараах нь "Надад тэр хууль үйлчлэхгүй” хэмээн хэлсэн давхар хар төрүүлж байгаа аж.  Талийгаач Ж бүтэн өнчин бөгөөд нагац эгчтэйгээ хамт амьдардаг байжээ.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top