|

ХУРХИРДАГ ХҮМҮҮСИЙН ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА МУУДДАГ

tonshuul 2017/06/13 859 0
 
 

Эрдэмтэд унтах үедээ хурхирах нь хүний биед ноцтой исэлдлийн үйл явцыг өдөөж, эмгэг өөрчлөлтийг өдөөх хор хөнөөлтэй болохыг тогтоожээ. Хурхиралт нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, улмаар бүх амьд эсийн бүтцэд ордог липидийг устгахад хүргэдэг байна. Тиймээс хурхирдаг хүмүүс антиоксидантыг хэрэглэх шаардлагатайг нойрны эмгэг судлаач эмч нар баталжээ.

Хурхиралт нь амьсгалын зам нарийссанаас болж амьсгалын үйл ажиллагаа алдагдсаны шинж тэмдэг ажээ. Түүний уршгаар хүчилтөрөгч дутагдаж, өглөөгүүр цусны даралт ихсэн, толгой өвдөж, тархины үйл ажиллагаа мууддаг байна. Хурхиралтын өөр нэг багагүй аюултай үр дагаврыг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэд нотолжээ.

Оросын ШУА-ийн гэр бүлийн эрүүл мэндийн асуудал, Эрхүүгийн нойрны эмгэг судлалын Эрдэм шинжилгээний төвийн мэргэжилтнүүд, хурхирч байгаа өвчтөний липидийн исэлдэлт маш эрчимтэй явагддаг тул тэдэнд антиоксидантуудыг хэрэглэх шаардлагатай болохыг олж тогтоожээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top