|

ЭЕШ өнөөдөр 12 цагаас орон даяар эхэлнэ

munkhbat 2017/06/14 625 0

ЭЕШ өнөөдөр 12 цагаас орон даяар эхэлнэ

 

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ.

Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм. Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

Хэвлэхдээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсэгт дарна. Дараа нь зүүн дээд буланд байрлах хэвлэх гэсэн хэсэгт дарж хэвлэх ёстой аж.

Шалгуулагчид Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараахь материалыг бүрдүүлнэ:

- Бүртгэлийн хуудас,

- Суудлын хуваарь,

- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг,

- Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг,

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.

Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг энэ оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана. Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

Санал болгох

Сэтгэгдэл

top