Их Британийн урлаг соёл, нийгмийн зүтгэлтнүүдээс хамгийн баян чинээлэг 10 алдартныг Forbes сэтгүүл зарлалаа. Жагсаалтыг алдарт Харри Поттер зохиолыг бичсэн Кэйни Роулин тэргүүлсэн бөгөөд түүний нийт хөрөнгө 75 сая фунтэд хүрчээ. Тэрбээр зөвхөн Их Британид гэлтгүй дэлхийн хамгийн чинээлэг зохиолчдын нэг төдийгүй Cursed Child ном нь өнгөрсөн жил хамгийн их борлогдсон бүтээлээр нэрлэгджээ.
Харин түүний араас Coldplay хамтлагийн дуучин Кристофер Энтони Жон бичигджээ. Түүний дансанд 69.5 сая фунт байдаг аж. Coldplay хамтлаг нь 21-р зуунд Их Британид хамгийн их амжилт олсон уран бүтээлчид хэмээх алдрыг эзэмшдэг аж.
Жагсаалтыг үргэлжлүүлэн дуучин Адель (54.5), Элтон Жон (47.4), Гордон Рэймси (47.4), Пол Макартни (46.7), Рори Макрой (39.5), Кэлвин Харрис (38.3), Луйс Хэмилтон (36.3), Саймон Коуэл (34.4) нар тус тус хөрөнгийн мэдүүлгээрээ жагсчээ.