Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 22. Сугар гараг. Шувуун хушуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх нохой өдөр.
Барилдлага:Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр үүсэх эерэг цаг агшнууд ажлын өдрийн эцэст тохиолдож болзошгүй томоохон таагүй бэрхшээл саад тотгороос хамгаална. Ямар нэг ажлыг урьдчилан тооцоолохдоо бүх зүйлийг сайтар тунгаан бодохыг зөвлөж байна. Үдээс хойшхи цаг хугацааг өнгөрснийгөө тунгаан бодоход зориулахад тохиромжтой.
ҮХЭР (4/20-5/20)
Туршилт, сорилтын өдөр болно. Нөлөө бүхий хүмүүсээс хэн нэгэн таны байр суурийг шалгаж магадүй. Та байр сууриндаа эргэлзэх шалтаг түүнд гаргасан байж болзошгүй. Бусдын санаа бодлыг нэвт шувт түргэн ойлгох чадварынхаа ачаар та санасан зорьсондоо түргэн хүрч болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эсрэг хүйсийн хүмүүсийн өмнө дур булаам нэр хүндтэй байна. Алив танилуудын хүрээ өргөжиж, сонголт хийх боломж гарна. Хэдийгээр таны сонгосон хамтрагч хөнгөмсөг боловч хэрвээ хайр дурлалд умбахад бэлэн байгаа бол энэ мэдрэмж таны амьдралыг илүү их сонирхолтой болгоно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Тааламжтай, гүнзгий агуулгатай уулзалтаар дүүрэн өдөр. Алба ажлаар эсвэл өөр шалтгаанаар та хамгийн чухал сонирхолтой арга хэмжээнд уригдана. Зорьсондоо хүрэх арга, тэмүүлэлдээ тэд хуучинсаг байдлыг баримтална. Таны гаднаа дүнсгэр томоотой байх чинь үүнд огт хамаагүй.
АРСЛАН (7/23-8/22)
Зарим нэг асуудал шийдвэрлэхэд зарлага, нэлээд их цаг хугацаа орно. Ажилдаа сайн хандаж сурах хэрэгтэй. Нэгэн зэрэг олон чиглэлээр амжилтад хүрэх гэсэн хүсэл тань азгүйдэлд хүргэнэ. Хөрөнгө оруулалт хийх, томоохон зүйл худалдан авч яасан ч болохгүй. Өнгөрснөө эргэцүүлэн бодож ухамсарлах, ирээдүйн төлөвлөгөөг амжилттай зохиох боломж гарч ирнэ.
ОХИН (8/23-9/22)
Сэтгэл санаа маш өөдрөг байна. Оюун санаандаа анхаарлаа төвлөрүүлж, дотоод сэтгэлээ чагна. Сэтгэл санаа өөдрөг байх тусам муу зүйл тохиолдохгүй. Шинэ хайртай учирна. Аливаа зөрчилдөөнөөс зайлсхийж, биеэ зөв авч яв. Мэдрэлийн гаралтай өвчин таныг зовоож магадгүй байна. Гэр ахуйн асуудал нэгдүгээрт тавигдсанаас ихэнх цагаа үүнд зориулж, багагүй хүч гаргана. Цалингийн нэмэлт эх үүсвэр олох боломжтой болох талаар шинэ мэдээ авна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ихэнхи хүмүүс ажлын зөв зам, зөв гарц олдвол их хурдан ажиллах хэрэгтэй. Удаан хугацаагаар хийгдэж байгаа ажлын төлөвлөгөө тийм ч үр дүн авч ирэхгүй. Мэргэжлийн үйл ажиллагааны шинэ чиглэлүүд муугүй эрчтэй явагдана. Гэвч шийдэгдээгүй хуучин асуудал үнэт цаг, эрч хүчийг тань хороох тул бэлэн бай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бүтээлч ажил мэргэжлийнхэн, техниктэй харьцдаг хүмүүс, зохион бүтээгчдийг од гарагс ивээж байна. Бусад хүмүүстэй өрсөлдөх гэсэн сэтгэгдэл төрүүлэх ямар ч ажил эхлүүлсэн та амжилтанд хүрэх болно. Шүүх ажиллагаа урагш ахина. Ажил хэрэгтээ асуудлын тухай өөрийн төсөөллөө ашиглахаас гадна мэрэгжилтнүүдийн зөвлөгөөг ав.
НУМ (11/22-12/21)
Тооцоо сайтай хүмүүс хэрэгтэй хүмүүстэйгээ дотно харьцаа тогтоохыг эрмэлзэнэ. Тэдний хувийн харьцаа өөрөө бүгдийг хийж амьдралаа дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Ямар ч нөхцөл байдалд жинхэнэ дипломат зан гарга. Эс тэгвээс та бусдад улиг домог болно. Та амьдралаа зорилгодоо нийцсэн энгийн бодол санаагаар удирдах болно.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдрийн сайхан сэтгэгдэл шинэ зүрх сэтгэлийн харилцааны эхлэл тавигдахад, хуучин харилцаа холбоогоо цааш үргэлжлүүлэхэд таатай нөхцлийг бүрдүүлнэ. Энэ өдөр бие организмд хортой бүхнээс, ялангуяа спиртийн төрлийн ундаанаас татгалзахыг хичээгээрэй.
ХУМХ (1/20-2/18)
Маш идэвхтэй өдөр. Сарын эхний арав хоногт гаргасан ухаалаг шийдвэрээс болж найз нөхөд, ивээн тэтгэгчидтэй харьцаа сайжирч, үр бүтээлтэй ажиллаж эхэлнэ. Мөн материаллаг байдалд ч сөргөөр нөлөөлнө. Бодлогогүй алхам хийж, гэнэтийн шийдвэр гаргахаас эайлсхий. Бодит байдлыг үнэлэх чадвар танд дутагдаж байна.
ЗАГАС (2/19-3/20)
Хайр дурлалын ба найз нөхдийн харьцаанд онцгой сайн болохыг од эрхэс зааж байна. Удирдлага, эцэг эх, дээд байгууллагын хүмүүстэй хийх уулзалт яриа ажил хэрэг үр бүтээлтэй болж өнгөрнө. Уулзах хүнийхээ сонирхдог зүйлсийн талаар ярилц. Ингэснээр та түүнийг үг хэлэлтгүйгээр ойлгох болно. Энэ нь та нарын хооронд сайн харилцаа тогтооно.