Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 25. Сумъяа гараг. Шийдэм одтой, Гурван хөх мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Уул
Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Карьер ба санхүүгийн тал дээр олигтой амлалт хүлээгээд нэмэргүй өдөр болно. Зөв түншээ сонгон авах нь таны цаашдын гол зорилго болно.Сарын сүүлч хүртэл зарим нэгэн нууц гэрээ хэлэлцээр хийнэ. Энэ нь далд сувгаар нэмэлт орлого оруулна. Таныг ашиглаж болзошгүй хэн нэгний нөлөөнд бүү авт. Карьер ба удирдлагатайгаа харьцах харьцаанд анхаарлаа төвлөрүүл эс бөгөөс хямралтай нөхцөл байдал үүсч мэднэ.
ҮХЭР (4/20-5/20)
Идэвхтэй нийтэч болох өдөр. Тэд гэрээ хэлэлцээр байгуулж өөртөө шаардлагатай мэдээлэл олж авч түүнийг өөрийн сонирхолд нийцүүлэн ашиглаж чадна. Амжилт таны эрүүл мэндэд эергээр нөлөөлөх тул биеэ бүү чагна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та сонгосон замаасаа эргэлзэх байх. Та амархан юм ойлгодоггүй, амжилт, зүгээр ирдэггүй тэмцэж ирдэгийг ойлгоно. Та өдрийн турш өөдрөг сэтгэл санаатай байна. Танай гэр бүлд шинэ сайхан байдал үүснэ. Гэр бүл, найз нөхөддөө ихээхэн анхаарал тавь. Тэдэндээ бэлэг өгч, эерэг сэтгэл хөдлөлийг нь төрүүл.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Олон зүйлийг хийж амжина. Сайн амарч аваад амжилттай ажиллах хэрэгтэй. Хамтрагч, туслахуудтай болж холбоогоо сайжруулна. Өдөөн хатгалга, хүнд хэцүү сорилт, санхүүгийн хуурамч ажиллагаатай учирна. Тулах цэгээ олж, ёс бус түншүүдээсээ харьцаагаа нэг мөр тасал.
АРСЛАН (7/23-8/22)
Ажил хэрэг өөдрөг болж, уулзалт гэрээ хэлэлцээр томилолтонд илүү их тааламжтай болно. Амьдралын их сургамж нь ойр дотныхноо хүндэтгэхэд оршино. Аялж, зугаалах, үзвэр үйлчилгээний газар очих бүхий л боломжийг ашигла. Хэрвээ та өнөөдөр хүнд мөнгө зээлдүүлбэл удахгүй мөнгөний асуудалд орно.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдрийн үйл явдлын үр дүнд та өөрийгөө өөр нүдээр харж хичнээн их хайрлаж, дурлаж чаддагаа мэднэ. Таны илэн далангүй дотно нийтэч харьцаа, хамгийн дотны хүнтэйгээ харилцан ойлголцоход хүргэнэ. Гэм буруугаа хүлээх нь удаан хугацаанд тааламжгүй харьцаатай байсан хүнтэйгээ харьцаагаа сэргээхэд тус болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Маш сонирхолтой үр бүтээлтэй цаг үе. Та хамгийн хүнд ажил төрлөө ч өөрийн эрч хүчээр биелүүлэх чадвартай байна. Танаас өөр хэн шийдвэрлэх харайлтад бүх хүчээ дайчилж чадах билээ дээ. Та мөрдөөлийнхөө төлөө тэмцэх ёстой.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэсийн эрхшээл таныг албан тушаалдаа ахих, эсвэл нийгэмд эзлэх байр суурь нь өөрчлөгдөхөд эхлэл тавина. Олон хүн ажил хэргийн буюу хувийн санал хүлээн авч амьдралдаа өөрчлөлт хийнэ. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөх эрсдэл байгаа учир санал болгосон зүйлийг зөвшөөрөх, эсвэл таталзахаасаа өмнө сайтар бодох хэрэгтэй.
НУМ (11/22-12/21)
Элдэв маргаан төгсгөл болж ажил дээр байдал хэвийн болно. Танд өр зээлтэй хүмүүс түүнийгээ буцаан төлөх бололтой. Эрүүл мэнддээ анхаарах цаг болсон байна. Эрч хүчээ бага зэрэг бууруулах нь танд тустай. Энэ өдрийн оройг гэртээ өнгөрүүлэхийг зөвлөж байна.
МАТАР (12/22-1/19)
Өсөн нэмэгдэж буй амьдралын эрч хүч таны хувийн амьдралд эерэгээр нөлөөлөн эргэн тойрны хүмүүсийнхээ талаар зөв төсөөлөлтэй болоход тусална. Бусдын гэмийг уучилдаг зан чинь дайсныг чинь гарыг мухарлаж, шинэ ажил үйлс бүтээх эрч хүчийг хадгалан үлдэнэ. Од гаригс зорилгодоо хүрэхэд чинь туслана.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр та удаан мөрөөдсөн аялалын төлөвлөгөөгөө зохионо. Аахар шаахар зүйлд анхаарлаа бүү сарниул. Хамгийн гол асуудалдаа анхаарлаа дээд зэргээр хандуул. Үдээс хойш идэвхи, эрч хүч буурна. Гэвч үүнд бас сайн тал бий. Өмнө нь амжуулж чадаагүй ажлаа гүйцээ. Ажил хэрэг санаа бодлоо цэгцлэхэд энэ боломжийг ашигла.
ЗАГАС (2/19-3/20)
Таны өмнө маш ховор азтай цаг үе иржээ. Ажил хэрэг амжилттай, түүнийг дагаад амьдрал тань ч дээшилнэ. Албан тушаалын амбицаа бүрэн утгаар нь хэрэгжүүл. Хамт ажиллагсад болон ханиа удирдаж, чадах хэмжээгээрээ халамж анхаарал тавь. Дүгнэлт, шийдвэр чинь яаруу байснаас хүнд байдалд оруулж мэднэ.