|

“Голомт”-д харилцагчдын жижиг асуудал юу ч биш

saikhnaa 2017/06/23 583 0

“Голомт”-д харилцагчдын жижиг асуудал юу ч биш

Ардчилагчид хэмээн цээжээ дэлдэгсэдийн мөнгөний эх үүсвэр гэж болох "Голомт” банкийг өдгөө мэдэхгүй тун ховор бөгөөд өдгөө нийтдээ 80 салбар 1600 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй. УИХ-ын гишүүн Лу.Болдын "Бодь” групптэй шууд холбогдох энэ банкны явуургүй үйл ажиллагааны тухайд үйлчлүүлэгчид байнга л гомдол гаргаж байдаг. Дансны мөнгөнөөс бага хэмжээгээр алга хэмжээгээр алга болохоос эхлээд "Дун өргөө” ХХК-ийн данснаас 17 сая төгрөг авсан гээд энэ айлтай холбоотой сөрөг мэдээлэл сөхөөд байна гэвэл маш урт цаг хугацаа орж таарна. Тэгвэл бид энэ мэт аар саархан зүйлийг түр орхин өөр асуудал руу оръё.

            "Голомт”-той холбоотой олон шуугиан гарч байсны нэг нь 2013 оны 10-р сарын 4-нд "Credit Suisse” Голомт банкнаас 10 сая ам.долларын зээлийг хүүгийн хамтаар төлүүлэхээр арбитрт хандахаа мэдэгдэж байсан. "Credit Suisse”–ээс 2013 оны 9-р сарын 11-нд "Бодь” групп болон "Голомт” банкинд илгээсэн захидалдаа, Голомт банк нь тохиролцсон хугацаандаа хувьцааны арилжааг гүйцэтгэж чадаагүйн улмаас Швейцарийн банкинд нийтдээ 22 сая гаруй ам.долларын өртэй болохыг дурдсан байсан юм.

            Мөнхүү 2013 оны 11-р сарын 11-нд "Абу Даби”-гийн Хөрөнгө оруулалтын сан нь "Голомт” банкнаас гэрээгээ зөрчсөн тул хувьцааны анхдагч арилжааг хийж чадаагүйн нөхөн төлбөр багтаад нийтдээ 36.2 сая ам.долларыг нэхэмжилж байгаагаа мэдэгдсэн. Энэ үеэр "Голомт” банкны хуульч хэлэхдээ, "Абу Даби”-гийн маргааны хувьд тус сантай банкны зээлийн гэрээний заалтад байгаа зарим нөхцөлийн утга санаа болон үр дүн дээр санал зөрөлдөж байгаагаас цаашгүй асуудал” гэж няцаах замаар тайлбар хийсэн. Харин энэ үеэр гадаадын хөрөнгө оруулагчид нийтдээ 90 сая ам.долларыг "Бодь” групп болон "Голомт” банкнаас нэхэмжилж байгаа талаар ТУЗ – тэй ойрхон албаны хүмүүс хэлж байсныг хүмүүс өдгөө мартаагүй болов уу.

            Энэхүү мэдээллээс харвал "Голомт” банк гаднаас мөнгө авчихаад өгөөгүй олон улсын шүүхэд тулсан бололтой.  Нөгөө талд эл асуудал нь Арбитрын шүхэд нэлээд удаан хугацаанд маргаантай байсан, өдгөө чухам юу болсон бол. Өдгөөгөөс хэдэн жилйин өмнө улстөрийн маргаан дундуур яваад "Сэргээн босголт”-ын банкийг өөртөө нэгтгэхээс эхлээд улстөрчдийн далд үйл ажиллагаанд байнга оролцдог "Голомт”-д дээрх иргэдийн бага сага асуудал бол юу ч биш.

Х.Баатар

Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top