Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 5. Буд гараг. Их морь одтой, Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Мод
Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, тэрсүүд давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Албан тушаал ахих болон мэргэжлийн өсөлтөд хэрүүл маргаан, зөрчилд хүргэх дуртай таны зан байдал ноцтой саад болно. Өөрийн хүрээллээ хэт төгс төгөлдөр хэмээн бүү бодож бай. Таныг зохих ёсоор нь үнэлж чаддаггүй, ихэрхүү бардам амиа хичээсэн хүмүүс таны зам дээр саад болоход бэлэн бай.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр ямар нэг чухал тоног төхөөрөмж эвдэрч улмаар материаллаг алдагдал гарна. Эдгээрээс шалтгаалан гэнэтийн санамсаргүй хүндрэл бэрхшээлүүд үүснэ. Уян хатан бус шийдвэр бүү гарга. Зөвхөн шургуу, уйгагүй үйл ажиллагаа л таны хувь заяаг аварна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Урьдчилан мэдрэх, ховсдох, авьяас чадвар, идэвхжинэ. Олонхи нь бусдын санаа бодолд нөлөөлөх чадвартай. Хувийн амьдралд огцом өөрчлөлт гарна. Амжилтад хүрэх зам урт, удаан байна. Сэтгэлээр бүү уна. Та зорилгодоо хүрнэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Осол гэмтэл, золгүй явдал учрах, вирусын халдвар авах магадлал эрс өндөр байна. Нийтийн тээвэр ялангуяа жолооны ард болгоомжтой бай. Алс холын аялалд явах, онгоцоор нисэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой таагүй зүйлд өртөж болзошгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Хэтийн төлөвлөлтөнд тохиромжтой. Холбоотны зөвлөлгөө, зөвлөмж ашигтай байна. Төлөвлөснөө яаралтай хий. Санхүүгийн байдал тань нөлөө бүхий хүмүүсээс хамаарах болно. Ажилдаа дур сонирхолтой байж чадвал төлөвлөсөн зүйлийнхээ ихэнхийг өөрийн болгож чадна.
ОХИН (8/23-9/22)
Оюун ухааны чадвар өндөр байгаа тул үүнийгээ зорилгодоо хүрэхдээ ашигла. Итгэн үнэмшүүлэх чадвар таны найз нөхдийн хүрээг өргөсгөнө. Олон нийтийн ажил эсвэл гэр бүлийнхээ ажлыг шийд. Ямар нэгэн далд явуулга таны бүх төлөвлөгөөг нурааж болзошгүй. Санхүүгийн хувьд боломж гарвал орон сууц юмуу авто машин худалдан авч болно
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Танд хүнд суртлын аппарат мөн тантай үзэл бодол таардаггүй хүмүүс саад болно. Хувь заяандаа мөн бусдад ч бүү дайн зарла. Шүүмжлэлд бүү эмзэглэ. Гэрээ хэлэлцээр байгуулахдаа анхааралтай бай. Санхүүгийн байдлаа сайн хяна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хэт ихийг санаж, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөх нь таагүй байдал, үргүй зардалд хүргэж мэднэ. Ухаалаг байж, нөхцөл байдлыг хянах хэрэгтэй. Сонирхолдоо автах, уруу татагдахгүй байхыг сануулж байна.
НУМ (11/22-12/21)
Үр удмын холбоогоо бэхжүүлэхэд сайн өдөр болно. Хүүхдүүдтэйгээ харьцахад тохиромжтой цаг үе бөгөөд таны эцэг эхийн нэр хүнд бэхжих болно. Өнөөг хүртэл таны сэтгэлийг гонсойлгож байсан хүү эсвэл охин тань таныг баярлуулна. Аахар шаахар зүйлсээр хүүхдүүдээ бүү зэмлэ. Тэдэнд халамжтай дотно ханд. Эрс шүүмжлэхээс татгалз.
МАТАР (12/22-1/19)
Хэрэв өнөөдөр танд ямар нэгэн алба хамтран ажил хариуцахыг санал болговол бүү зөвшөөр. Санхүүгийн гарз, уналт ирнэ гэж одод зааж байна. Харьцаа холбоо тань хууралт, урам хугаралт авчирна. Өглөөнөөс эхлээд янз бүрийн ойлгомжгүй байдал таныг тойрно. Хувь заяа тань таны эсрэг байна. Гэвч бууж өгч болохгүй. Орой тийш саад зовлон намжина.
ХУМХ (1/20-2/18)
Таны хүрээллийн хэн нэгэнд нь сэтгэл санаа эсвэл эд материалын тусламж хэрэг болно. Үүнд багагүй цаг, хүч, хөрөнгө мөнгө зарцуулагдана. Банкны тооцоогоо хянаж, бичиг баримтаа ёсоор нь байлга. Элдэв хяналтын байгууллагуудтай бүү орооцолд.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр та онцгой сонин хүмүүстэй танилцана. Тэдэнтэй танилцснаар урьд бодож байгаагүй орлогын шинэ эх үүсвэрийг нээнэ. Маргаантай нөхцөл байдлаас зөв гарц олж чадна. Бизнесменүүд өөрийн ажил хэргээ сайтар нягтлан үзэх шаардлагатай.