|

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАН ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

namuunaa 2015/05/19 911 0
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа "Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын цэргийн анхан шатны сургалт зохион байгуулах тухай” А/430 дугаар захирамж гаргалаа.
 
 

Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг энэ сарын 27-ноос 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд  Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна.
 
Сургалтад шаардагдах 10 сая 55 мянган төгрөгийн зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарт даалгалаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top